Хён Бин кино зураг авалтаар Йорданыг зорьжээ | News.MN

Хён Бин кино зураг авалтаар Йорданыг зорьжээ

Хён Бин кино зураг авалтаар Йорданыг зорьжээ

Хён Бин кино зураг авалтаар Йорданыг зорьжээ

Коронавирусийн цар тахалтай энэ үед Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хён Бин киноны зураг авалтаар Йордан улсыг зорьжээ. Хён Бин болон бусад жүжигчид, кино багийнхан чартер нислэгээр Йорданд очсон байна. Тэд шинжилгээнд хамрагдаж, найм хоног тусгаарлагдсаны дараа кино зураг авалтаа эхлүүлжээ. Хён Бин хэзээ буцаж Сөүлд ирэх нь тодорхойгүй байгаа ч Йорданы Засгийн газраас хоёр сарын хугацаанд зураг авах зөвшөөрөл өгчээ.

“Хэлэлцээр” триллер киноны зураг авалтыг өнгөрсөн гуравдугаар сард Ойрхи-Дорнодод очиж хийхээр төлөвлөж байсан ч коронавирусийн халдвараас болж хойшилсон аж. Өмнөд Солонгост халдварын тархалт өнгөрсөн гуравдугаар сард өндөр байснаас Йордан нь тус улсын иргэдийг хил нэвтрүүлэхийг хориглосон байв.

“Хэлэлцээр” кинонд Хён Бин нь Үндэсний тагнуулын агентлагийн ажилтны дүрийг бүтээж, Ойрхи-Дорнодод барьцаалагдсан иргэдийг суллахыг хичээж буйгаар үйл явдал өрнөх гэнэ.

Хён Бин нь өнгөрсөн онд жүжигчин Сон Е Жиний хамтаар Монгол Улсад кино зураг авалтаар ирсэн билээ. Тэдний тоглосон “Чам дээр буух ослын буулт” цуврал үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-14 150.129.142.95

Сэтгүүлч Анхтуяа өөрийнхээ дуртай жүжигчнйхээ мэдээг ингэж заавал нийтэд мэдээлж байх шаардлага байна уу. Чамаас өөр энэ амьтныг хэнч мэдэхгүй болов уу

Avatar

Зочин 2020-07-14 66.181.161.87

Маньд естой пад ч угуй юмыг л мэдээ гээд тавиад байх юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж