Шигшээд оролцох эхний багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Шигшээд оролцох эхний багууд тодорлоо

МХБХ-ны Идэрчүүдийн футзалын УАШТ-ий Талын бүсийн тоглолтууд Хэнтий аймгийн төв “Чингис” хотод энэ сарын 9-11 өдрүүдэд амжилттай зохиогдлоо. Уг тэмцээн нь U-15 болон U-17 хүртэлх гэсэн насны ангилалд явагдлаа.

Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дундговь болон Төв аймгийн багууд оролцсон бөгөөд Хэнтий, Говьсүмбэр аймгаас хоёр насны ангилалд баг тамирчдаа оролцууллаа. Нийт 8 багийн тамирчид өрсөлдсөн уг тэмцээнээс эхний хоёр байр эзэлсэн багууд Улаанбаатар хотод хоёрдугаар сард явагдах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах байлаа.

Ингээд U-15 хүртэлх насанд Говьсүмбэр аймаг тэргүүлж Төв аймгийн баг удааллаа. Харин тэмцээний ахлах буюу 17 хүртлэх насанд мөн Говьсүмбэр аймгийн баг тамирчид түрүүлж, Дорнод аймгийн баг дэд байранд шалгарч шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Маргаашнаас Алтайн бүсийн тэмцээн Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохиогдох бөгөөд мөн нас насны ангилалд тус бүр хоёр баг шигшээ тэмцээний эрхээ авах учиртай.

ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж