10 их наяд долларын 5G дайнд Хятад ялж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.14-нд нийтлэгдсэн

10 их наяд долларын 5G дайнд Хятад ялж байна

10 их наяд долларын 5G дайнд Хятад ялж байна

Интернет, технологийн ирээдүй гэгдэж буй “5G” сүлжээг нэвтрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд Хятад улс тэргүүлж эхэлжээ. “5G” сүлжээ нь багадаа 10 их наяд ам.долларын зах зээл бөгөөд дэлхийд давамгайллаа тогтоох боломжтой. Энэ онд БНСУ, АНУ, Их Британи зэрэг орнууд харилцаа холбооны шинэ үеийн “5G” сүлжээг нэвтрүүлсэн юм. Гэвч Хятадын харилцаа холбоо, интернетийн компани долоо хоног бүр “5G” сүлжээний хэдэн мянган ширхэг антеныг босгож байна. Энэ 2020 оны сүүл гэхэд Хятад улс нь “5G” сүлжээний 2.5 сая ширхэг антен босгохоор төлөвлөсөн ба 200 мянга орчим нь ажиллагаанд оржээ. Өнгөрсөн зургадугаар сард Хятадын Засгийн газар “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгож эхэлсэн юм. Асар хурдан “5G” сүлжээг Бээжин, Шанхай зэрэг 50 хотын оршин суугчид 128 юань буюу 18 ам.доллараас 599 юанийн сарын төлбөртэйгөөр ашиглах боломжтой болсон байна. Хятад нь 2025 он гэхэд “5G” сүлжээг нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдэд 1.4 их наяд ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн аж.

Мэдээллийн технологийн энэ эрин үед “5G” сүлжээ нь одоо ашиглагдаж буй “4G” сүлжээнээс дор хаяж 100 дахин хурдтайгаар өгөгдлийг дамжуулж, мэдээлэл боловсруулах үр ашгийг нэмэгдүүлэх бололцоог олгож байгаа нь хүн төрөлхтний хувьсгалыг улам бүр хурдасгах юм.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж