Коронавируст халдвараар өвчилж эдгээд гэрийн ажиглалтад байсан иргэн нас барсан тухай мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тодруулбал, долдугаар сарын 12-нд СХД-ийн нутаг нэгдүгээр хорооллын нэгэн орон сууцанд ХӨСҮТ-өөс гарсан иргэн гэрийн ажиглалтад байх хугацаандаа нас барсан тухай мэдээлэл байв.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандал судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр тухайн иргэн нь коронавируст халдварын улмаас амь насаа алдаагүй ажээ. Одоогоор нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Тухайн иргэн нь ажиглалтын 21 хоногийн хугацаанд байж, гэрийн ажиглалт руу шилжсэний дараа нас барсан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ