Жеймс Камерон Титаникийг стерео кино болгоно | News.MN

Жеймс Камерон Титаникийг стерео кино болгоно

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Жеймс Камерон Титаникийг стерео кино болгоно

Дуулиант Титаник хөлөг живсний 100 жилийн ойгоор буюу 2012 оны хавар "Титаник" киноны стерео хувилбар нийтийн хүртээл болно. Энэ тухай мэдээллийг "US Today" –д тус киноны  найруулагч Жеймс Камерон өгчээ. Түүний үгээр бол энэхүү киног өөрчлөхөд ойролцоогоор нэг жилийн хугацаа шаардана. Туршилтын ажил үндсэндээ хийгдэж дууссан бөгөөд "Fox" кино студи үүнд сэтгэл хангалуун байгаа ажээ. Түүнчлэн кино найруулагч 2010 оны намар гэхэд "Аватар" киногоо бүрэн хэмжээгээр нь кино прокатанд гаргахаар зэхэж байна. Өөрөөр хэлбэл дэлхий даяараа мэдэх болсон хувилбарт орж чадаагүй хэсгүүдийг бүтнээр нь багтааж үзүүлэх юм байна.
 
                                                                                                                      Л.Золбаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж