Путиныг огцрохыг шаардан 30 мянган хүн жагсчээ | News.MN

Путиныг огцрохыг шаардан 30 мянган хүн жагсчээ

Путиныг огцрохыг шаардан 30 мянган хүн жагсчээ

Путиныг огцрохыг шаардан 30 мянган хүн жагсчээ

ОХУ-ын Алс Дорнодын хязгаар нутгийн Хабаровск хотноо сүүлийн гурав хоногт 30 мянга орчим хүн эсэргүүцлийн жагсаал хийж, Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрохыг шаарджээ. Хабаровскийн хязгаарын захирагч Сергей Фургалыг баривчилсныг эсэргүүцэн жагсагчид түүнийг нэн даруй суллахыг шаардахын сацуу Владимир Путиныг огцрохыг шаардсан аж. Ойролцоогоор 30 мянган хүн оролцсон уг жагсаал нь Хабаровск хотод болсон хамгийн том жагсаал болжээ. Хэдийгээр тус хотод коронавирусийн халдвараас сэргийлэн олон хүн нэг дор цуглахыг хориглосон боловч уурссан оршин суугчид жагсаалаа үргэлжлүүлжээ. Харин Хабаровск хотын албаныхан жагсагчдыг хууль зөрчихгүй байхыг сануулсан байна.

Сергей Фургалыг өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын аюулаас хамгаалахын зэвсэглэсэн тусгай ажилчид гав зүүн баривчлан авч явжээ. Түүнийг тухайн өдөртөө Москва хот руу мөрдөн шалгаж, байцаалт авахаар авч явсан байна. Сергей Фургалыг 15 жилийн өмнө хоёр хүнийг хөнөөсөн захиалгат аллагыг зохион байгуулсан хэрэгт буруутгажээ. Харин ажиглагчдын зүгээс Сергей Фургалыг баривчилсан нь Ерөнхийлөгч Владимир Путины төр барих хугацаагаа сунгасантай холбоотой гэж үзэж байна. Учир нь Хабаровск мужид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх санал асуулгын ирц хамгийн муу байсан аж. Үүний зэрэгцээ Сергей Фургал нь өнгөрсөн 2018 оны орон нутгийн сонгуульд Кремлийн дэмжлэгтэй нэр дэвшигчийг ялж, мужийн захирагч болсон аж.

600 мянган хүн амтай Хабаровск хот нь Хятадтай хиллэдэг ба Москва хотоос долоон цагийн бүсийн зайтай оршдог.

Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-14 202.9.40.76

Путин монгол улсад хэрэгтэй учир бид түүнийг цаг ямагт чимээгүйхэн дэмжих хэрэгтэй. Дэлхийн ард түмний эрх ашиг бол 2 дугаарт эрэмбэлэгдэх асуудал. Бидэнд монголын эрх ашиг бол 1 дүгээрт эрэмбэлэгдэнэ. Путинг байгаа дээр нь монгол улсад ашигтай цаашлаад буриад, халимаг, тува улсад ашигтай шийдвэрүүдийг гаргуулах тал дээр манай ерөнхийлөгч, төр засаг санаачлагатай ажиллах шаардлагатай байна.

Avatar

Зочин 2020-07-14 66.181.176.102

Ардчилал хөгжсөн хүчирхэг барууны орнууд коронавирусын аюулд сөхөрч байхад Орос Хятад хоёр л хохирол багатай гарч байна Төр хүчтэй улс орон эмх цэгцтэй байх гэдэг ийм чухал Ардчилал нэрээр дураар авирлаж дэг журамгүй байвал бүтээснээ устгаж улс орноо сүүрүүлнэ

Avatar

Ovgon 2020-07-14 64.119.19.58

hoorhii arhichin orosuud petler gegch fashist daranguilagchiig tolgoi deeree zalsnaa odool oilgoj ehelj baih shig kkk.

Avatar

Эрүүл ухаантай иргэн 2020-07-14 103.10.21.55

Өвгөн буурал Путин Алс Дорнодын жагсаалаас үхтлээ айж байгаа. Хэрвээ хүч хэрэглэж жагсаалыг дарвал ард түмнийг уур уцаарыг хүргэж гал дээр нэмсэн тос болох вий гэж маш болгоомжилж баайна. Гэсэн хэдий ч энэ жишээгээр бусад мужуудад ийм эсэргүүцлийн жагсаалууд гарах вий гэж зүрхшээж байна. Алс Дорнодын захирагч энэ эр алсдаа энэ эрчээрээ нэр хүнд нь өсөөд байвал 24 оны сонгуульд өвгөн Путныг амбаардах магадлалтай. Тэхээр энийг 15 жилийн өмнөх хэрэг гэгчээр зайлуулах хэрэгтэй байдаг. Гоё гоё

Avatar

зочин 2020-07-14 202.126.88.159

Либералууд больёо, ануд тархи угаагдсан монголчууд больёо, наана чинь хятад аюул учруулаад байна, та нарын тэр дарангуйлагч нтр яамай байна, хятад руу анхаараач

Avatar

Зочин 2020-07-14 66.181.161.87

Путин одоо Хабаровскийг бембегдех болов уу

Avatar

Зочин 2020-07-14 64.119.26.242

orosd ter habarovskiig ogt toohgui bnaa ardchilsan gamin minee.ta nar l svrchignej putin esergvvtslee geed soliorood bgaa ch orosd bol nogoo heden neoliberialuud hereg geed ogt toohgui bna..

Avatar

Зочин 2020-07-14 202.21.108.249

хязгаар нутгын оршин суугчид орон нутгынхаа удирдлагын тархи угаалтад амархан автдаг, манайд яг ижилхэн байгаа. Монгол улс тэр чигээрээ дэлхийн хамгийн захын хязгаарт тогоон дотороо мунхарсаар байна.

Avatar

Zochin 2020-07-14 87.66.142.201

Putin jil ireh tusam dawraad bga shu, Erunhiilugchiin erhee hyazgaargui sungasan heden jil ch zuvhun uuriin duraar ter suudald suuna yu gesen ug we, ene chin houd Korea ue damjin ter ulsiig daranguilj irsentei adil shu de, ehnii heden jil sain ajillaj ard tumnii itgeliig awch bgad odoo har l da, uuriiguu Presidentiin suudald hugatsaagui suuh huuli garguulsan,

Avatar

hudalaa ardchilal hend heregtei be. 2020-07-14 64.119.26.242

putin oros oroniig harin mash sain hogjuulij baigaa tul ard tvmenii dund mash ih ner hvndtei bna..orosuud oorsdiin shashintai soeltoi ontslogtoi tul baruunii ardchilal yg taarahgui bgaa.orosuud odoo putiniig togvortoi baidaliin batalgaa gej vzdegee.1990-2001 ond oros oron irgenii daintai mafjsan deeremchid hulgaichid vvrelsen oroniig 20hon jiliin dotor ogt oor uls bologson tul putin bol aguu hvnee..

Avatar

монгол хүн 2020-07-14 151.226.143.55

монгол галигаараа бич.таны сэтгэгдэлийг уншихаар ойлгогдохгүй байна. уучлаарай

Avatar

Зочин 2020-07-14 202.179.21.234

Manaihan shig Avilgachidaa omoorood avilgachidaa dahin dahin songood argagui 1 niigmyn buteegdehuud

Avatar

Зочин 2020-07-14 64.119.21.144

таарчихсан таар шуудайнууд. нөгөө баривчлагдсан губернатор нь бөөн но-той баагий бна лээ шт… өөрсдөө нэгдэж жагсаад путин-ыг эсэргүүцэж байгаа бол бас аяхав, төлбөртэй жагсаал л гэж санагдаж бна

Avatar

Зочин 2020-07-14 66.181.161.46

Зүйтэй.

Avatar

Зочин 2020-07-14 202.55.184.253

УДАХГҮЙ 30 МЯНГУУЛАА БАРИВЧЛАГДАХ НЬ ДЭЭ. ПУТИНЫ ЗАМД ХӨНДӨЛССӨН ХҮН БҮХЭН ШОРОНД ОРДОГ ЖАМТАЙ, ТИЙМ ХУУЛЬТАЙ БОЛЖ МАГАДГҮЙ ОРОС ОРОН.

Avatar

Зочин 2020-07-14 64.119.26.242

orosuud naad heregiig ogt toohgui bna.manai neg aimagiin dargiin hemjeend l garsan hereg ch dee.ard tvmen ni bol harin ch saishaaj bna.mongonii heden gar l hoorgoj debergeed bna.ug ni gemt heregten bnlee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж