ХӨСҮТ: 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.14-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ХӨСҮТ: 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.07.14/  мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2794 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 109 хүн нэмж орсон бол 24 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 119 шуурхай утсанд иргэдээс нийт 109 дуудлага ирүүлжээ. Мөн  АНУ, Япон улсаас манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.

ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.НАРАНГЭРЭЛ

-Цэргийн төв эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6 нь хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Иргэдийн хувьд хүмүүс маск зүүхгүй сонор сэрэмжээ алдаж байна гэх гомдол шүүмжлэл зонхилж байна. Коронавируст халдварын тархалт буураагүй үед бид хэрхэвч сонор сэрэмжээ алдаж болохгүй.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: 2020 оны долдугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 168 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Харин 13 хүний сорьцонд коронавирус илэрлээ. Тодруулбал, Афганистанаас ирсэн 10 энхийг сахиулагчаас коронавирус илэрсэн бол гурав нь ажиглах байранд тусгаарлагдаж байсан иргэд байна. Тусгаарлагдаж байсан иргэдээс гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Нийт 168 хүний сорьцийг задалж хэлбэл, 2020 оны долдугаар сарын 02-нд АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Бага Баянд тусгаарлагдсан 52 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин 10-д коронавирус илэрсэн. Энэ нь Афганистанаас ирсэн 62 энхийг сахиулагч гэсэн үг. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 54 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 ачаа тээврийн жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан 4 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д сэжигтэй хэмээн тусгаарлагдсан хоёр хүний нэгд нь коронавирус илэрсэн. Тандалтын зорилгоор Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг хүн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Сайн мэдээ байна. Чихрийн шижинтэй гэгдэж байсан 52 настай иргэн 46 хоног эмчлүүлээд өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ.

Нийт батлагдсан тохиолдол 243, үүнээс эдгэрсэн 204 байгаа бол эмчлүүлж байгаа 39 хүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж