Интернет худалдааны “Alibaba” сайтыг үндэслэгч Жак Ма компаний хувьцааныхаа нэлээд хувийг зарсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. “Alibaba” компанийн хувьцаа өнгөрсөн онд 50 орчим хувиар өсөхтэй зэрэгцэн Жа Ма хувьцаагаа зарсан байна. Ингэснээр Хятадын толгой баячуудын нэг Жак Магийн хувьцаа 6.2 хувиас 4.8 хувь болж буурсан аж. Одоогийн хөрөнгийн зах зээлийн ханшаар тооцож үзвэл Жа Ма хувьцаагаа зарж 8.2 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Тэрбээр өнгөрсөн онд буюу 55 насандаа тэтгэвэртээ гарч, компанийн удирдлагыг шилжүүлжээ. Ийнхүү тэрбээр сайн үйлсийн ажилдаа илүү анхаарах болсон аж.
“Alibaba” сайт нь өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Хятадын жижиглэн худалдааны салбарын зургааны нэгийг дангаар эзлэх болжээ. Түүнчлэн коронавирусийн хөл хориотой холбоотойгоор компанийн хувьцаа улам өсөх хандлагатай байна. Өдгөө компанийн өртөг 705 тэрбум ам.долларт хүрч “Facebook” сайтыг гүйцжээ.
Эх сурвалж: CNN
Зочин 2020-07-14 39.115.114.99
Эзэд нь хув цаагаа ихээр зарвал компани муудаж байгаа гийн шинж гэдэг
zochin 2020-07-14 173.176.63.13
705 * terbum – manai ulsiig elber hudaldaad avah money bnaa