Туул голд нэг иргэн усанд осолджээ | News.MN

Туул голд нэг иргэн усанд осолджээ

Туул голд нэг иргэн усанд осолджээ

Туул голд нэг иргэн усанд осолджээ

Туул голд нэг хүн усанд осолдож, амь насаа алджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2020.07.14/ Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Одоогоор усанд осолдсон иргэний тухай мэдээллийг өгөх боломжгүй гэж НОБГ-аас мэдээлэв. Тус газрын мэдээлснээр баяр наадмын өдрүүдэд усны ослын дуудлага мэдээлэл эрс нэмэгдсэн байна. Энэ төрлийн дуудлага хоногт 6 бүртгэгдсэн  нь их тоо гэнэ. Иргэдийн хувьд Туул гол, Сонгины амралт орчимд амарч зугаалах үедээ усанд живсэн, осолдсон тухай дуудлага мэдээллийг ирүүлжээ.Статистик мэдээллээр баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 10 хүн усны ослоор амь насаа алддаг  байна.

Усны ослоор нас барагсдын 90 орчим хувь нь эрчүүд ба 18-35 хүртэлх насны залуус байдаг аж. Хэдийгээр Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гол нуурын эрэг дагуу амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжээ алдаж болохгүйг сэрэмжлүүлсээр байгаа юм.  Харин баярын өдрүүдэд нийслэлд цаг агаар тогтуун, усархаг бороо ороогүй тул айл өрхүүд усанд автсан тухай дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. Энэ жилийн хувьд усны ослын дуудлага эрс нэмэгдэж, ахуйн болон ой хээрийн дуудлага багассан байна. Тухайлбал, энэ сарын 11-13-ны өдрийг хүртэл нийт  12 дуудлага мэдээллийг алба хаагчид хүлээн авч ажиллажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-14 77.247.181.162

Хүний үхэл амархан болж дээ ингэж үхдэг юм даа төрийн билэг тэмдэг дээр хулгайч хүн суувал. Төр нь тэргүүнээ таалахгүй түмэн олон ардад ишлэл үзүүлж байна даа үхээд байж дээ оркууд минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж