Covid-19: АНУ-д хоногт 65 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.07.14-нд нийтлэгдсэн

Covid-19: АНУ-д хоногт 65 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19: АНУ-д хоногт 65 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв

Дэлхийн 216 улс оронд бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар 13 сая 229 мянга 695 хүн халдвар авснаас 7 сая 691 мянга 451 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн бол 574 мянга 981 хүн хорвоог орхиод байна.

Халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, ОХУ, Мексик, Колумб, Перу, Аргентин зэрэг улсад эрчимтэй тархжээ.

Сүүлийн хэд хоног АНУ-д өвчний тохиолдол маш эрчимтэй бүртгэгдэж байгаа бөгөөд тус улс нь нийт 43 сая гаруй хүнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа ажээ. АНУ-д хоногт 65 мянга 488 тохиолдол, 465 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Тус улсад өнөөдрийн байдлаар 3.4 сая хүн Covid-19-ийн вирусээр өвчилж, 1.5 сая хүн эдгэж, 138 мянга 247 хүн амиа алджээ.

Харин Энэтхэгт хоногт 28 мянга 179 шинэ тохиолдол, 540 нас баралт бүртгэгдсэн байна. Энэтхэг нь нийт 11.8 сая хүнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 907 мянга 645-д хүрснээс 23 мянга 727 хүн нас барж, 572 мянга 112 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.

Бразил улс нь covid-19-ийн халдварын нийт тохиолдлоор хоёрт бичигдэж байгаа. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21 мянга 783 шинэ тохиолдол, 770 нас баралт бүртгэгджээ. Бразил нь нийт 4.5 сая иргэнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 1.8 саяд хүрснээс 72 мянга 921амиа алдаж, 1.2 сая хүн нь эдгэжээ.

ОХУ-д хоногт 6537 шинэ тохиолдол, 104 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улс 23 сая иргэнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 733 мянга 699-д хүрснээс 11 мянга 439 хүн хорвоог орхиж, 504 мянга гаруй хүн эдгэжээ.

Энэ мэтчилэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд нийтдээ 195 мянга 878 шинэ тохиолдол, 3731 нас баралт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Worldometers.info

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж