ТОЙМ: 25 дахь аваргаа өлгийдөн авсан Үндэсний их баяр Наадам | News.MN

ТОЙМ: 25 дахь аваргаа өлгийдөн авсан Үндэсний их баяр Наадам

ТОЙМ: 25 дахь аваргаа өлгийдөн авсан Үндэсний их баяр Наадам

ТОЙМ: 25 дахь аваргаа өлгийдөн авсан Үндэсний их баяр Наадам

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадам гурван өдөр зохион байгуулагдаж, өчигдөр/2020.07.13/ албан ёсоор өндөрлөлөө. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг цар тахлын үед, үзэгчгүй, цомхон хүрээнд, техник технологийн дэвшлийг ашиглан зохион байгуулагдсанаараа урьд урьдын жилүүдийн наадмаас онцлог байж чадлаа. Улаанбаатар хот төв цэнгэлдэхэд бус Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолбор газарт анх удаа Улсын их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа тэмцээнүүд явагдаж, Херо Х.Баатар арга хэмжээг нь найруулсан бол Хүй долоон худагт 15 жилдээ дараалан хурдан морины уралдаан явагдсан.

Хүчит бөхийн барилдаан

Хүчит 512 бөхийн барилдаан тун сонирхолтой, таамаглаагүй үр дүнтэй, ярих зүйлс ихтэй болж өндөрлөсөн. Түрүү бөхийн тоонд орж байсан улсын харцага О.Хангай гурвын даваанд аймгийн арслан Э.Нямаад, улсын начин Ч.Хөхчирэнгэр гурвын даваанд улсын начин Ш.Дарханбатад, улсын заан Н.Жаргалбаяр дөрвийн даваанд цэргийн арслан Т.Дүгэрдоржид, улсын харцага Д.Анар дөрвийн даваанд аймгийн арслан Б.Бат-Оршихт, улсын арслан Ц.Содномдорж тавын даваанд аймгийн арслан Ц.Мөнхбаярт, улсын арслан Р.Пүрэвдагва долоогийн даваанд улсын харцага М.Бадарчид тус тус өвдөг шороодож, наадамчин олны анхаарлыг татав.

Энэ жилийн Улсын их баяр наадмаар Улсын начин цолтон долоо, Улсын харцага цолтон гурав, Улсын заан цолтон нэг болон 25 дахь аваргаа өлгийдөн авсан.

Үзүүр түрүү булаалдахаар Увс нутгийн аварга, арслан хоёр тунан үлдсэн. Н.Батсуурь аваргын хувьд сүүлийн гурван жил дараалан, нийтдээ дөрвөн улсын их баяр наадамд үзүүр түрүүнд тунан үлдсэн нь энэ байсан бол улсын арслан П.Бүрэнтөгсийн хувьд 2012 оны Улсын их баяр наадамд улсын гарьд Д.Рагчааг даван түрүүлж байсан бол 2015 онд Э.Оюунболдтой үзүүр түрүү булаалдан үзүүрлэж байсан юм. Ийнхүү Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс хоёр дахь удаагаа Улсын их баяр наадамд түрүүлэн Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн 25 дахь бөхөөр тодров. Харин Н.Батсуурь аварга сүүлийн хоёр жил дараалан үзүүрлэж өнөө цагийн шилдэг хүчтэн гэдгээ батлан харууллаа.

Та бүхэн шинээр Улсын цолонд хүрсэн бөхчүүдийн талаар мэдэхийг хүсвэл энд дарна уу

Хурдан морь

Улсын их баяр наадам эхлэхээс нэг хоногийн өмнө Монголын Морин Спорт Уяачдын холбоо/ММСУХ/ болон ард иргэдийн зүгээс эрлийз гурван насны морьдыг уралдуулах хүсэлтийг Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргад тавьсны дагуу эрлийз гурван насны морьдыг нэмэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү есөн насны морьдын уралдаан Хүй долоон худагт гурван өдрийн турш зохион байгуулагдахаар болсон. Эхний буюу долдугаар сарын 10-ны өдрийн гурван насны морьдын уралдаан байгалийн онц ноцтой үзэгдлээс болж долдугаар сарын 13-ний өдөр зохион байгуулагдахаар болсон билээ.

Азарганы уралдаан:

Түрүү магнай Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азарга

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач П.Батсайханы хээр азарга

Айргийн гуравт Архангай аймгийн Хотонт сумын Р.Дуламсүрэнгийн хар азарга

Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Ханбогд сумын Н.Амарбаясгалангийн хээр буурал азарга

Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Д.Бат-Эрдэнийн азарга тус тус хурдаллаа.

Төв аймгаас 55 дахь азарга төрийн их баяр наадамд түрүүлсэн.

Их насны морьдын уралдаанд:

Түрүү магнай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы халиун морь. Унаач хүү Ж.Анхням 9 настай

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул% аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага. Унаач хүү 12 настай Б.Батсүлд.

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Г.Жавхлантөгсийн хээр. Унаач хүү 10 настай Б.Бат-Оргил

Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын бор. Унаач хүү 10 настай П.Пүрэвбат

Айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Эрдэнэбаярын саарал. Унаач хүү 11 настай Г.Мөнхболд

Эрлийз дээд насны морьдын уралдаанд:

Түрүү магнай Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул үрээ

Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын заан Ч.Батзоригийн хар азарга

Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар морь

Айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын заан Ч.Батзоригийн шар халзан морь

Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хээр морь айргийн тавд хурдаллаа.

Соёолон насны морьдын уралдаанд:

Түрүү магнай Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ түрүү

Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын Х.Аминхишигийн хурдан халзан үрээг Монгол Улсын алдарт уяач С.Эрдэнэбат уяж хурдлуулсан

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Монгол Улсын алдарт уяач Г.Батболдын халтар үрээ,

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын С.Энхтөрийн хээр үрээ,

Айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор хүрээ хурдаллаа.

Дааганы уралдаанд:

Тэргүүн магнай Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Тэмүүжингийн хул даага

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага

Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол Улсын манлай уяач Т.Батцоожийн хээр даага

Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзориг хулд даага

Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын хонгор халзан даага тус тус хурдаллаа.

Эрлийз бага насны уралдаанд:

Тэргүүн магнайд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ж.Болдын хул даага

Аман хүзүүнд Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Н.Батболдын хар даага

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага

Айргийн дөрөвт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат C.Батбаярын хүрэн даага

Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хээр даага

Хурдан хязаалангийн уралдаанд:

Түрүү магнай Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хар үрээг унаач хүү М.Тэнүүн

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Ууганбаярын цавьдар үрээг унаач хүү П.Пүрэвбат

Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Д.Пүрэвсамбуугийн хээр үрээг унаач хүү Б.Одгэрэл

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын харьяат З.Пүрэв-Очирын зээрд үрээг унаач хүү Б.Буянтөгс

Харин айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хүрэн үрээг унаач хүү М.Отгонтэнгэр

Эрлийз дунд насны уралдаанд: 

Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Халиун сумын Г.Чинзоригийн хээр үрээ

Аман хүзүүнд Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Б.Түмэн-Өлзийгийн хээр үрээ орсон боловч хүүхэдгүй байсан учир таван байр ухарсан.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр үрээ

Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын манлай уяач Н.Хүрлээгийн хээр үрээ

Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвагийн хээр үрээ

Айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар үрээ

Шүдлэн насны морьдын уралдаанд:

Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Баяржавхлангийн хээр үрээ түрүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Отгон сумын харьяат А.Лхагвагийн хүрэн үрээ

Айргийн гуравт Дорнод аймгийн Халх гол сумын харьяат Б.Батсүхийн хүрэн үрээ

Айргийн дөрөвт Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Н.Дөлгөөний халиун үрээ

Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат У.Тамирын хул халзан үрээ

Сурын харваа

Энэ жилийн наадамд нийт 540 харваач цэц мэргэнээ сорьж, нэг даян мэргэн, дөрвөн улсын цолтон төрсөн. Тодруулбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэний болзол хангаж, нэгдүгээр байрт шалгарсан.

Хоёрдугаар байрт, спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангасан.

Гуравдугаар байрт, аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангав.

Эмэгтэй харваачдаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харваж Монгол Улсын мэргэний болзол хангасан.

Хоёрдугаарт, Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа 34 оноогоор хангалсан.

Гуравдугаарт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарсан.

Буриад сурын харваа:

Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, үндэсний сурын спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60 онон түрүүлж, улсын мэргэн цол хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 64 сумаас 59 онон түрүүллээ.

Б.Пунсалдуламын хувьд спортын мастер Б.Жалбаагийн шавь бөгөөд 2016 онд улсын их наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртэж байсан юм. Харин энэ жил буриад сурын харваанд түрүүлснээр үндэсний сур болон буриад сурын улсын мэргэн боллоо.

Урианхай сурын харваа:

Урианхай сурын харваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Жаргалант сумын харваач, спортын мастер Эрхэмбаярын Хосбаяр түрүүллээ. Тэрбээр 21 оноогоор түрүүлэх болзол ханган, урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн юм.

Харин хоёрдугаар байрт Завхан аймгийн Тэс сумын харьяат “Мондэ” багийн харваач, улсын мэргэн Б.Хатансайхан

Гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Мондэ” багийн харваач Урианхай сурын мэргэн Ж.Мягмар, дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, улсын хошой мэргэн Батзориг тус тус шалгарчээ.

Шагайн харваа

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүлсэн.

Хоёрдугаар байрт, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг шалгарав.

Гуравдугаар байрт, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар төмөр зам”-ын баг орлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-14 64.119.25.2

Улсын баяр наадмыг Ковид-19-ийн хорио цээртэй үед технологийн дэвшлийг ашиглан цомхон хүрээнд зохион байгуулан аймаг, сумдын наадмыг 11, 12-нд зэрэг зохион байгуулсан нь маш зөв шийдэл байлаа. Цаашид Улсын баяр наадмыг сум, аймаг, улсад зөвхөн 7 сарын 11, 12-нд зохион байгуулдаг болж хэвших хэрэгтэй.Ингэж байж л энгийн малчин ард иргэд орон нутагтаа бяр хүчээ үзэж, хүлэг морьдоо уралдуулж, цэц мэргэнээ сорьж, жинхэнэ АРДЫН НААДАМ бүрэн утгаараа болж, шагнал түүх, найраа хийхийг эцэс болгоноо

Avatar

Монгол бөх сонирхогч 2020-07-14 66.181.161.103

Энэ жилийн наадмын бөх үнэхээр сайхан болсон. Элдэв маргаангүй будлиангүй гоё боллоо. Увсын Бүрэнтөгс сайн барилдаж 25 дахь Аварга болсонд халуун баяр хүргэе. Архангайн хогийн хэрүүлч булхайтай Пүрэвдагва арслан дээгүүр гарч чадаагүйд их баяртай байна. Бадарч заан шударга барилдаж нутгийн хэрүүлч ахаа давж заан болсонд баяр хүргэе.

Avatar

Зочин 2020-07-14 73.92.12.67

хэ хэ хэ

Avatar

Зочин 2020-07-14 73.92.12.67

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний хариу ирэхэд Женгуу гуай цуцалсан зарлиг гаргах гэж мунгинахгүй бол буянаараа болог цаашаа,бөхчүүдийн байж байгааг харахад нэгмөсөн бөөндөөд 2 цуцалсан зарлиг гаргах магадлал өндөр шүү….Тэгэж байгаад монгол бөх цэвэршээсэй билээ….эсвэл бүр цайгаад допингийн шинжилгээ авахгүй болж амар сайхандаа жаргаад,мөс" тариулсан гуурстай адуунууд нь "нисээд " л,доп шахуулсан хүчтэнгүүд нь зэрэг 5 цэргийг авч шидсэн наадам үзэж балрах вий,бид !!!!

Avatar

Зочин 2020-07-14 73.92.12.67

Удахгүй наадмын талаарх статистик гарна биз…. Ямарч байсан хуртай устай,цустай наадам болж өнгөрөв,мэдээнүүдээс харахад,хур ус,үер,хальтаргаанаас шалтгаалсан ослоос одоогийн байдлаар 13 хүн амь насаа алдсан гэдэг мэдээлэл байна. Женгуу гуайн наадамтай нэг цагт монголын 330 суманд зэрэг наадам болсон ( өөрөө нээлтэн дээр хэлсэн), эдгээрийг зорьсон приус,алфрад,даун хөлөглөсөн наадамчид зарим газраа үерийн түвшнийг 1 метр даван үерлэж буй гол усыг гатлан" өөрсдийн" наадмыг зорихдоо ингэж осолдож

Avatar

Зочин 2020-07-14 73.92.12.67

Наадмын нээл ???…Монголд бие биенээсээ тусдаа амьдардаг хоёр анги аль эрт бүрэлдэн тогтжээ,удахгүй нэг цэг дээр огтлолцож айхтар тэсрэлт дэлбэрэлт болох вий гэсэн болгоомжлол төрүүлэхээр !!?? Нэг хэсэг нь ,монголд 400 сая жуулчин авчрах контент болсон гэж омогшиж байхад,зарим нь зүгээр л дэлгэцийн шилний цаадахь гял цал хий үзэгдэл хэмээн шүүмжилж байна….. Ямарч байсан 3 тэрбумын үнэ хүрэх битгий хэл,3 саяын ч үнэгүй ,Эрээний хямдхан торго шиг эрээн мяраан юм болсон нь үнээн !!

Avatar

Зочин 2020-07-14 73.92.12.67

Харин Төрийн 3 өндөрлөгийн 2 нь харагдаагүй шиг ? ….. Ардуудтайгаа цуг наадсан уу,эсвэл гэртээ эхнэрийнхээ гарын хуушуур идэж,Gray Goose шимсэн шиг бөхөө үзэн омогшсон уу ? Ямарч байсан сонгуулиа авчихсан,айдгаа авдартаа хийсэн улс ёстой лаагаа иднэ үү л байна… Харин нэг өндөрлөг маань сонгуулийн сурталчилгаагаа эрт эхлээд хэцүүдэж байх шиг ?? Харин хэний мөнгөөр ???? ….Уул нь буцаагаад өгчих тэнхээтэй аврага даа ???!!

Avatar

Зочин 2020-07-14 59.153.114.138

Ноёдын хаалттай наадам өндөрлөв

Avatar

Зочин 2020-07-14 150.129.142.95

"өлгийдөн авсан" гэнээ. Энэ мангаруудыг яаж өлгийдэд юм. "Өлгийдэж авна" гэх үг хэллэгийг ямар тохиолдолд хэлдгийг мэддэггүй сурвалжлагч байна даа.

Avatar

Irgen 2020-07-14 202.179.11.226

Uul n turuulsen buh n Erunhiilegchiin baruun garld zogsoj zurgaa avahuulmaar yum. Turiiin yosloliin alba, buhiin salbar horoo, hariutslagagui bna.

Avatar

Зочин 2020-07-14 202.9.46.223

Ингэж баярлаж цэнгэнэ гэж юу байдын? Шал хоосон хөндий үзүүлэх тоглолт.

Avatar

Зочин 2020-07-14 64.119.23.112

Өө нияния. Өлгийтэй аварга хаана байгаадайгаан

Avatar

Зочин 2020-07-14 89.131.18.220

Battulgyn naadam

Avatar

Зочин 2020-07-14 103.229.123.91

gennist shineer burtguulii

Avatar

Зочин 2020-07-14 150.129.142.172

өлгийдэх ч нэр шиг. Юун нялуун юм бэ?

Avatar

Зочин 2020-07-14 192.82.68.193

Сонгуулиаа луйвардуулчихаад юундаа наадамлаад бгаа малнууд вээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж