Мөрөн-Хатгал чиглэлийн туслах замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.14-нд нийтлэгдсэн

Мөрөн-Хатгал чиглэлийн туслах замыг нээлээ

Мөрөн-Хатгал чиглэлийн туслах замыг нээлээ

НЭМЭЛТ:

Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгал чиглэлийн замын хөдөлгөөнийг нээж, туслах замаар хөдөлгөөн үргэлжилж байна. Харин үндсэн хатуу хучилттай замыг засч байна гэж Тээврийн цагдаагийн алба мэдээлж байна.


ХАТГАЛ-МӨРӨН, МӨРӨН-УЛИАСТАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ТҮР ХААЖЭЭ

Үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас хөдөө орон нутгийн замд эвдрэл үүсч, зам даваа бартаатай байгааг тээврийн цагдаагийн алба анхааруулж байна. Тодруулбал, Хөвсгөл аймаг Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн байна. Мөн Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд хоёр км орчим зайд зам тус, тус сэтэрсэн байна. Сэтэрсэн замыг түр хаах, засварлах ажил хийгдэж байгаа тул хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан талаар Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээлж байна.

Үүний зэрэгцээ, Өвөрхангай аймгийн  А0601-дугаартай Элсэнтасархай – Хархорин чиглэлийн замд хүчтэй аадар бороо орсоны улмаас 331, 332, 333, 337км-т хөвөө угаагдаж, сэтэрсэн байна. Иймд жолооч та бүхэн хөдөө, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж