Эзэндээ "очоогүй" түрүү бөхийн машин

Хуучирсан мэдээ: 2020.07.13-нд нийтлэгдсэн

Эзэндээ "очоогүй" түрүү бөхийн машин

Эзэндээ "очоогүй" түрүү бөхийн машин

Тоёото компанийн зүгээс жил бүрийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд автомашин бэлэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн наадмын түрүү бөхөд өгөх автомашинаа өөрчилж, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн юм. Энэ жилийн хувьд дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг “Тоёота мотор корпорац”-иас тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд өгсөн юм.  Мөн Моннис моторс” ХХК-ны зүгээс түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol  Y62” автомашиныг гардуулан өгсөн бөгөөд харин Тоёото компанийн байлсан нэг автомашиныг ийнхүү Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүлээлгэж өгч байгаа юм байна.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлсэн юм.

Сануулахад, Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод “Моннис моторс” ХХК-ны зүгээс түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol  Y62” автомашиныг гардуулан өгч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж