Польш улс Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгууллаа | News.MN

Польш улс Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгууллаа

Польш улс Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгууллаа

Польш улс Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгууллаа
Polish President Andrzej Duda speaks to supporters at a presidential election campaign rally in Lomza, Poland, on Tuesday July 7, 2020. Two bitter rivals are heading into a razor's-edge presidential runoff election Sunday in Poland that is seen as an important test of populism in Europe after a campaign that exacerbated a conservative-liberal divide in the country. (AP Photo/Czarek Sokolowski)

Польш улс цар тахлын үед Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад одоогийн Ерөнхийлөгч Үндсэрхэг үзэлт эрх баригч хууль ба Шударга ёс намаас (PiS) нэр дэвшигч Анджей Дуда цөөн тооны саналаар тэргүүлж, тэрбээр ялалтаа зарлаад байгаа ч түүний өрсөлдөгч Варшав хотын дарга Рафал Тшасковский түүний ялалтыг сонгуулийн албан ёсны эцсийн дүн гартал хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.

Дуда ням гаригийн орой /2020.07.12/ Тшасковскийг Ерөнхийлөгчийн ордонд урьж гар барих гэсэн боловч Тшасковский өөрийн твиттер хуудсаараа урьсан явдалд талархал илэрхийлээд "Сонгуулийн албан ёсны дүн зарлагдсаны дараа хамгийн тохиромжтой цаг байх болно гэж бодож байна"  хэмээн хариулсан байна.

Урьдчилсан дүнгээр, Дуда 50,4 хувийн санал аваад байгаа бол Варшавын хотын захирагч, Баруун сөрөг хүчний Иргэний платформ намаас (РО) нэр дэвшигч Рафал Тшасковский 49,6 хувийн санал авсан нь түүхэнд байгаагүй ойрхон саналын зөрүү гарсан тохиолдол байв. Мөн энэ удаагийн сонгуулийн ирц 68,9 хувьтай байсан нь 38 сая хүн амтай тус улсын сүүлийн 25 жилийн түүхэнд байгаагүй өндөр ирцтэй сонгууль болж бичигдэж байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-13 66.181.177.176

Зиаа. Польш манай хоерийн сонгууль дэлхийн бусдад хэнд хамаатай юм б?!

Avatar

Зочин 2020-07-13 66.181.184.95

хар машин уу? гараар тоолсон уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж