Польш улс цар тахлын үед Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад одоогийн Ерөнхийлөгч Үндсэрхэг үзэлт эрх баригч хууль ба Шударга ёс намаас (PiS) нэр дэвшигч Анджей Дуда цөөн тооны саналаар тэргүүлж, тэрбээр ялалтаа зарлаад байгаа ч түүний өрсөлдөгч Варшав хотын дарга Рафал Тшасковский түүний ялалтыг сонгуулийн албан ёсны эцсийн дүн гартал хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Дуда ням гаригийн орой /2020.07.12/ Тшасковскийг Ерөнхийлөгчийн ордонд урьж гар барих гэсэн боловч Тшасковский өөрийн твиттер хуудсаараа урьсан явдалд талархал илэрхийлээд "Сонгуулийн албан ёсны дүн зарлагдсаны дараа хамгийн тохиромжтой цаг байх болно гэж бодож байна" хэмээн хариулсан байна.
Урьдчилсан дүнгээр, Дуда 50,4 хувийн санал аваад байгаа бол Варшавын хотын захирагч, Баруун сөрөг хүчний Иргэний платформ намаас (РО) нэр дэвшигч Рафал Тшасковский 49,6 хувийн санал авсан нь түүхэнд байгаагүй ойрхон саналын зөрүү гарсан тохиолдол байв. Мөн энэ удаагийн сонгуулийн ирц 68,9 хувьтай байсан нь 38 сая хүн амтай тус улсын сүүлийн 25 жилийн түүхэнд байгаагүй өндөр ирцтэй сонгууль болж бичигдэж байна.
Эх сурвалж: CNN