Леонардо живэх шахжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Саяхан Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг жүжигчний шагнал авч, “Оскар”-т нэр дэвших горьдлого тээж яваа жүжигчин Леондардо Ди Каприо Галапагос арал дээр уур амьсгалын өөрчлөлтийн тухай баримтат киноны үеэр ус руу үсэрч байгаад амиа алдах шахжээ. Түүнийг усанд доогуур шумбаж, зураг авахуулж байх үеэр хүчилтөрөгчийн шахуурга нь гэнэт ажиллахаа больсон байна. Түүнд Титаник кинонд гардгаас ч дор зүйл тохиолдож болох байсан ч азаар тэр үед жүжигчин Эдварт Нортон ойрхон байж, амийг нь аварчээ. Уг баримтат кино нь дэлхий нийтийн өмнө тулгараад буй экологийн сүйрлийн тухай ажээ.

Леонардо Холливуудад тансаг амьдралын хэв маягаараа алдартай ч дэлхийн уур амьсгалын дулаарч буйд ихэд санаа зовинож явдаг аж. Саяхан бас нэг загвар өмсөгч бүсгүйтэй үерхэж байгаад салсан түүнийг энэ янзаараа бол мөд эхнэр авахгүй гэх хүн олон байна. Түүнээс аав болох бодол бий эсэхийг асуусан нэгэнд тэрбээр “Болох ёстой бол болох л байх. Гэхдээ би үүнд санаа зовохгүй байна” гэжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж