Азербайжан: Армений хил дээр гурван цэрэг амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.13-нд нийтлэгдсэн

Азербайжан: Армений хил дээр гурван цэрэг амь үрэгджээ

Азербайжан: Армений хил дээр гурван цэрэг амь үрэгджээ

Армен, Азербайжаны хил дээр зэвсэгт мөргөлдөөн болж, Азербайжаны талаас дор хаяж гурван цэрэг амь үрэгджээ. Хоёр улс олон жилийн турш маргаантай байсан бөгөөд дээрх мөргөлдөөнийг хүртэл байдал харьцангуй тогтвортой байсан билээ. Мөргөлдөөн өчигдөр/2020.07.12/ нутгийн цагаар үд дунд болсон гэнэ. Азербайжаны талын мэдээлж буйгаар Армений тал түрүүлж гал зогсоох гэрээг зөрчин, бэхлэлт хийж, их буу байршуулсан байна.
Мөргөлдөөнд хоёр тал ойролцоо хохирол амссан аж. Армений талаас хохирлын талаар нарийн мэдээлэл хийгээгүй бол Азербайжанд хоёр цэрэг нас барж, таван цэрэг шархадсаны нэг нь хожим эмнэлэгт амьсгал хураажээ.
Харин Армений талын мэдээлснээр Азербайжаны цэргүүд машинаар хил зөрчсөнөөс болж мөргөлдөөн эхэлсэн гэнэ. Улмаар мөргөлдөөн эхлэхэд хил зөрчигчид машинаасаа буун хил рүү зугтацгаасан аж. Гэвч удалгүй Азербайжаны цэргүүд эргэн ирж, гал нээсэн гэнэ. Мөн Армений талаас хүний амь хохироогүй гэжээ.
Хоёр улс 1990-ээд онд тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш дайсагналцсаар байгаа бөгөөд тэдний маргааны шалтгаан нь Азербайжаны нутагт хуваагдан үлдсэн Армений нутгаас болсон хилийн маргаан аж. Тус бүсэд үлдсэн Армений цэргүүд Азербайжантай зургаан жил байлдаж байжээ. Хоёр улсын хамгийн сүүлийн том мөргөлдөөн 2016 оны дөрөвдүгээр сард болжээ. Тус мөргөлдөөн дөрвөн өдөр үргэлжилж, хоёр талаас 90 цэрэг, хэдэн арван энгийн иргэн амь үрэгджээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж