Л.Месси: Би “Барселона”-д карьераа дуусгана

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Л.Месси: Би “Барселона”-д карьераа дуусгана

“Барселона” клубын довтлогч Месси энэ улирлын төгсгөлд Каталаны багийг орхиж магадгүй гэсэн мэдээлэл гарах болсон.  Тэгвэл энэ талаар Месси дахин байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Би үргэлж хэлдэг, дахиад давтаад хэлье. Хөлбөмбөгийн замналаа дуустал “Барселона”-д байх болно. Бид өнгөрсөн улиралд тоглосон тэмцээн бүртээ түрүүлж, цом хүртэхийг хүссэн. Гэвч хараахан чадаагүй. Тэгвэл энэ улиралд бид дахиад энэ зорилгын төлөө тэмцэх болно” хэмээн ярьжээ.

Н.БОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж