Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярт зориулсан хурдан морины уралдаанд зургаан насны нийт 310 хурдан морьд, давхардсан тоогоор 84 унаач хүүхэд уралдлаа.
Уралдааны үеэр уяач, уралдаанч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт шаардлага, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн талаарх брошур материалыг тараан, зөвлөгөө өгч, стандартын хэргэжилтийг салбар байгууллагууд хангуулан ажиллалаа.
Ингэснээр унаач хүүхэд бэртэж гэмтсэн, осол хэрэг бүртгэгдээгүй юм.
Холбоотой мэдээ