Covid-19: ОХУ зөвхөн хүүхдэд зориулсан вакцин бүтээнэ | News.MN

Covid-19: ОХУ зөвхөн хүүхдэд зориулсан вакцин бүтээнэ

Covid-19: ОХУ зөвхөн хүүхдэд зориулсан вакцин бүтээнэ

Covid-19: ОХУ зөвхөн хүүхдэд зориулсан вакцин бүтээнэ

Зөвхөн хүүхдийн биеийн онцлогт тааруулсан коронавирусийн вакциныг ОХУ бүтээж байгаа хэмээн Москвагийн эрүүл мэндийн ажиглагч Роспотребнадзор мэдээлжээ.
Роспотребнадзорын удирдагч Анна Попова телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө "Хүүхдийн биеийн онцлог насанд хүрэгчдийнхээс өөр учир тэдэнд тохирсон тусгай вакцин зайлшгүй хэрэгтэй. Гэвч бүтээх ажил дөнгөж эхэлж байгаа учир 2020 ондоо багтаж бэлэн болохгүй байх. Ямартай ч хүүхдэд зориулсан вакцин ойрын ирээдүйд бэлэн болно" хэмээсэн байна.
Гэвч эрдэмтэн, эмч нар хүүхдийн дархлааны систем коронавируст хэр тэсвэртэй талаар нарийн судалж амжаагүй байгаа билээ. Харин насанд хүрэгчдэд зориулсан вакцины хувьд ОХУ туршилтынхаа эцсийн шатанд орсон гэнэ. Улмаар наймдугаар сард гэхэд бэлэн болж, тун удалгүй хэрэглээнд нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа аж.
ОХУ-ын засгийн газраас өгсөн мэдээллээс харахад өдгөө Орост нийт 720547 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Агуу Орос орон 2020-07-13 103.57.94.232

Агуу

Avatar

Зочин 2020-07-13 192.82.67.241

Агуу улсууд шүү .

Avatar

Ard 2020-07-13 202.55.191.130

ih guren ireeduigee bodoj baina mundag yumaa getel manaih yaaj niilj idej uuh ve gesen setgelgui ulsuud

Avatar

Зочин 2020-07-13 192.82.75.137

орос вакцин хийлгэж байсан үеийн хүмүүст хорт хавдарын өвчлөл их байдаг уу миний мэдэх огт архи тамхи хэрэглэдэгүй хөшчүүл хорт хавдраар нас барсан

Avatar

Зочин 2020-07-13 64.119.26.242

za buraad odoo chi habdariin emenleg orood vzeerei. dandaa zaluuchuud baigaa daa.. hyatad hvns ideed svvliin 30 jil asar ih obchilol gazar absaniig bvh hvn medenee…

Avatar

Зочин 2020-07-13 202.21.109.38

Мөнгөний төлөө оросууд яаруу сандруу юм хийгээд байна.Угаас хүүхэд өвдөхгүй байгаа гэж мэдсээр байж вакцин хийж баахан хүүхдийг туршилтын туулай болгох гэж байна .

Avatar

Иргэн 2020-07-13 43.228.131.61

Худлаа шаагаад л байхын чи юугаа мэддэгийн чи юу ч хийж чадахгүй биздээ.Эм үйлдвэрлэгч орон хийж л таараа шдээ манай ахмадууд орос эм вакцин хэрэглэж байсан тэрнээс болоод үхсэн муудсан хүн байсан гэж би лав дуулаагүй л юм байна.Муу ч сайн ч оросууд өөрсдийн технологи байна манайх шиг хаана вакцин эм гархануу гээд горьдоод хараад сууж байхгүй ойлгомжтой.

Avatar

Зочин 2020-07-13 103.229.121.159

Монголд дэлгэрсэн олон халдварт өвчнийг орсууд ирж устгаж агсөн одоо би дал гарсан настай амьд гэрч бас орос тариа эм хэрэглээд үхээгүй л байна

Avatar

Зочин 2020-07-13 1.221.73.43

Too good to be true.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж