Covid-19: ОХУ зөвхөн хүүхдэд зориулсан вакцин бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.13-нд нийтлэгдсэн

Covid-19: ОХУ зөвхөн хүүхдэд зориулсан вакцин бүтээнэ

Covid-19: ОХУ зөвхөн хүүхдэд зориулсан вакцин бүтээнэ

Зөвхөн хүүхдийн биеийн онцлогт тааруулсан коронавирусийн вакциныг ОХУ бүтээж байгаа хэмээн Москвагийн эрүүл мэндийн ажиглагч Роспотребнадзор мэдээлжээ.
Роспотребнадзорын удирдагч Анна Попова телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө "Хүүхдийн биеийн онцлог насанд хүрэгчдийнхээс өөр учир тэдэнд тохирсон тусгай вакцин зайлшгүй хэрэгтэй. Гэвч бүтээх ажил дөнгөж эхэлж байгаа учир 2020 ондоо багтаж бэлэн болохгүй байх. Ямартай ч хүүхдэд зориулсан вакцин ойрын ирээдүйд бэлэн болно" хэмээсэн байна.
Гэвч эрдэмтэн, эмч нар хүүхдийн дархлааны систем коронавируст хэр тэсвэртэй талаар нарийн судалж амжаагүй байгаа билээ. Харин насанд хүрэгчдэд зориулсан вакцины хувьд ОХУ туршилтынхаа эцсийн шатанд орсон гэнэ. Улмаар наймдугаар сард гэхэд бэлэн болж, тун удалгүй хэрэглээнд нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа аж.
ОХУ-ын засгийн газраас өгсөн мэдээллээс харахад өдгөө Орост нийт 720547 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж