ЭМЯ: Нэг хүн эдгэрч, 2 энхийг сахиулагчийг ХӨСҮТ-д тусгаарлав

Хуучирсан мэдээ: 2020.07.13-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Нэг хүн эдгэрч, 2 энхийг сахиулагчийг ХӨСҮТ-д тусгаарлав

ЭМЯ: Нэг хүн эдгэрч, 2 энхийг сахиулагчийг ХӨСҮТ-д тусгаарлав

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээлэл /2020.07.13/ эхэллээ. Дэлхийн 10 гаруй орон хүнсний үйлдвэрлэл, үйлдвэр худалдаатай холбоотойгоор коронавирусийн халдвар тархаж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Ажиглалтад шинээр 75 хүн орж, одоо 2774 хүн байгаа бөгөөд 44 их эмч, 72 резидент эмч, сувилагч эмчилгээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 119 утсан 109 хүн зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 13 сая 20 мянган хүн өвчилж, 570 мянга гаруй хүн нас баржээ. Дөрөвхөн хоногийн дотор дэлхийн дахинд 1 сая хүн шинээр халдвар авч байна. Энэ нь халдвар маш хурдацтай тархаж байгааг харуулна. Одоогоор 7.7 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 4.8 сая хүн эмчлүүлж байна. 24 цагийн дотор 186 мянган хүн коронавирусийн халдвар шинээр авч, 3000 хүн нас баржээ. АНУ-д 24 цагийн дотор 54 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч 33 мужид өвчлөл нэмэгдэж байна. Мөн Австриалд өвчлөл нэмэгдэж байна. Дэлхийн 10 гаруй орон хүнсний үйлдвэрлэл, үйлдвэр худалдаатай холбоотойгоор улирлын томуугаас гадна коронавирусийн халдвар тархаж байгааг эрдэмтэн судлаачид тогтоосон. Энэ нь зарим орнуудад нотлогдож байна. Их Британийн тосгоны хүнс, ногооны фермийн 73 ажилтан халдвар авсны улмаас 200 гаруй ажилтныг тусгаарласан. Мөн Австрали, Энэтхэгийн томоохон хотуудад хатуу хөл хориг тогтоож эхэлсэн. ОХУ-д 24 цагийн дотор 6615 хүн шинээр өвчилж, 130 хүн эндлээ. Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Тувад өвчлөл 37-44 хүнээр нэмэгдсэн. Сүүлийн сар гаруйн хугацаатай харьцуулахад бага зэрэг буух хандлагатай ч Эрхүү хотод 209 хүн 24 цагийн дотор шинээр өвчилж, нийт халдварын тохиолдол 10 мянгад хүрсэн.

Манай оны хувьд ажиглалтад шинээр  70 хүн орсон бол 95 хүнг ажиглалтаас гарч одоо 2774 хүн  ажиглалтад байна. Үүнд 1-5 насны 163 хүүхэд, 103 жирэмсэн эх, архаг хууч өвчтэй 228 хүн тусгаарлагдаж байна. Тэднийг 44 их эмч, 72 резидент эмч, сувилагч эмчилгээ хийж байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 73 хүн Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт зургаан хүн эмчлүүлж байна. Тэдэнд 14 их эмч 42 сувилагч эмчилгээ хийж байна. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын эмнэлгийн 12 эмч, мэргэжилтэн ажиллаж коронавирусийн асуумж судалгааг хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

24 цагийн хугацаанд 119 утсанд 109 хүн зөвлөгөө, мэдээлэл авсан. Гаднын орнуудаас манай улсын дөрвөн иргэн холбогдож зөвлөгөө авсан.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.НЯМХҮҮ: 

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 143 хүний сорьцод коронавирусийн шинжилгээ хийхэд илрээгүй. . Үүнийг дэлгэрүүлж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 120 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн 14 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн есөн жолоочоос мөн коронавирус илрээгүй. Өнөөдрийн сайн мэдээ нь коронавирусийн халдвар авсан 80 настай эмэгтэй ХӨСҮТ-д 24 хоног эмчлэгдэн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Монгол Улсад одоогийн байдлаар батлагдсан 230 тохиолдол байгаагаас 203 нь эдгэрч, одоогоор ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ болон тандалтад байна. Тандалт судалгаа үргэлжилж байна.

Мөн өчигдөр 22:00 цагт Зэвсэгт хүчний 62 дайчин ирсэн. Тэднээс шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн. Тэднийг эрэмбэлэн ангилж, хоёрыг нь ХӨСҮТ-д, нэгийг нь Цэргийн төв эмнэлэгт, 59 дайчныг "Бага баян" амралтын газарт ажиглалтад оруулсан. Мөн маргааш үүрээр үлдсэн 51 дайчин эх орондоо ирнэ. Тэднийг ХӨСҮТ-д хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, July 12, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж