Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны долдугаар сарын 12-ны өдөр "Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээлэл 20.24 цагт ирэхэд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар маш шуурхай очиж шалгажээ.
Энэ үед 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй, бие нь хөрсөн байдалтай байхад нь амьсгал дэмжих эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлж, яаралтай тусламжийн 103-ийн эмч нарт хүлээлгэн өгчээ.
Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ хаана юугаар тоглож байгааг байнга анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Холбоотой мэдээ