Увс аймаг бөхийн түрүүгээрээ тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.13-нд нийтлэгдсэн

Увс аймаг бөхийн түрүүгээрээ тэргүүлж байна

Увс аймаг бөхийн түрүүгээрээ тэргүүлж байна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж Монгол Улсын аварга цолны эзэн боллоо. Ингэснээр Монгол Үндэсний их баяр наадамд хамгийн олон түрүү буюу 17 түрүү авсан нь Увс аймаг болж байна. Увс аймгийн араас Архангай аймаг улсын наадмын түрүүг 16 удаа хүртэж байсан бол түүний араас Хэнтий аймаг, Төв аймаг тус бүр 14 түрүүтэй үргэлжлүүлж байна.

Мөн Хөвсгөл аймаг 10, Булган аймаг 9, Өвөрхангай аймаг 8, Завхан аймаг 3, Сэлэнгэ, Говь-Алтай аймаг, Дорнод аймаг тус тус хоёр удаа, Ховд, Баянхонгор, Өмнөговь тус бүр нэг удаа улсын наадмын бөхийн барилдааны түрүү хүртэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж