Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг үргэлжилсээр байна. Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай нислэг өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 21.50 цагт газардлаа. Тус онгоцоор 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Мөн долдугаар сарын 13-ны шөнө Хүннү эйр компанийн тусгай үүргийн онгоцоор дахиад 60 гаруй алба хаагч ирэх юм байна.
Холбоотой мэдээ