Шүдлэн насны морин уралдаанаар Үндэсний их баяр наадам өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2020.07.13-нд нийтлэгдсэн

LiveШүдлэн насны морин уралдаанаар Үндэсний их баяр наадам өндөрлөлөө

Шүдлэн насны морин уралдаанаар Үндэсний их баяр наадам өндөрлөлөө

“ ШҮДЛЭН “ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН //ШУУД// 2020-7-13

“ ШҮДЛЭН “ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН //ШУУД// 2020-7-13

Posted by 25 дугаар суваг телевиз / Channel 25 Television on Monday, July 13, 2020

16 : 51
2020-7-13

Шүдлэн: Т.Баяржавхлангийн хээр үрээ түрүүллээ

Үндэсний их баяр наадамд 252 шүдлэн насны морьд бүртгүүлснээс 60 гаруй морьд уралдаж,  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Баяржавхлангийн хээр үрээ түрүүллээ. 

Аман хүзүүнд Завхан аймгийн Отгон сумын харьяат А.Лхагвагийн хүрэн үрээ

Айргийн гуравт Дорнод аймгийн Халх гол сумын харьяат Б.Батсүхийн хүрэн үрээ

Айргийн дөрөвт Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Н.Дөлгөөний халиун үрээ

Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат У.Тамирын хул халзан үрээ

Ийнхүү Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам гурван өдөр дэнж хотойтол сайхан наадаж өндөрлөлөө.

16 : 07
2020-7-13

Шүдлэн насны моридын уралдаан эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.13/ 15.40 цагт эхэллээ. Үндэсний их баяр наадамд 252 шүдлэн насны морьд бүртгүүлснээс 60 гаруй морьд гарааны зурхай руу хөдөлжээ.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу шүдлэн 14 км зайд уралдана.

13 : 18
2020-7-13

Эрлийз дунд нас: Г.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ

Үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Г.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ. 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭРЛИЙЗ ДУНД НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН /ШУУД/ 07-13

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭРЛИЙЗ ДУНД НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН /ШУУД/ 07-13

Posted by 25 дугаар суваг телевиз / Channel 25 Television on Sunday, July 12, 2020

Аман хүзүүнд Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Б.Түмэн-Өлзийгийн хээр үрээ орсон боловч хүүхэдгүй байсан учир таван байр ухарлаа.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр үрээ

Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын манлай уяач Н.Хүрлээгийн хээр үрээ

Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвагийн хээр үрээ

Айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар үрээ

12 : 23
2020-7-13

Эрлийз дунд насны уралдаан эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.13/ 12.20 цагт эхэллээ. Үндэсний их баяр наадамд 126 эрлийз дунд насны морьд бүртгүүлэн гарааны зурхай руу хөдөлжээ.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу эрлийз дунд нас 17 км зайд уралдана.

10 : 28
2020-7-13

Хязаалан: Б.Батхүүгийн уясан хар үрээ түрүүллээ

Түрүү магнайд өнгөрсөн жилийн шүдлэнгийн түрүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээг аймгийн алдарт уяач Б.Батхүүг уяж хурдлууллаа. Хязаалангийн уралдаанд 286 хурдан үрээ бүртгүүлснээс 114 хурдан хязаалан мордсон байна.

  • Төрийн их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хар түрүүллээ. Уралдаач М.Тэнүүн

    Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Ууганбаярын цавьдар удааллаа. Уралдаач П.Пүрэвбат

    Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Д.Пүрэвсамбуугийн хээр хурдалжээ. Уралдаач Б.Одгэрэл

    Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын уугуул З.Пүрэв-Очирын зээрд. Уралдаач Б.Буянтөгс

    Харин айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгийн хүрэн хурдаллаа. Уралдаач М.Отгонтэнгэр

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

09 : 27
2020-7-13

ХЯЗААЛАН НАСНЫ МОРЬД ГАРААНЫ ЗУРХАЙГААС ХӨДӨЛЛӨӨ

ХЯЗААЛАН НАСНЫ МОРЬД ГАРААНЫ ЗУРХАЙГААС ХӨДӨЛЛӨӨ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.13/ 07.00 цагт эхэллээ. Хязаалан насны уралдаанд 286 хурдан хүлэг бүртгүүлжээ.

Үндэсний их баяр наадмын долдугаар сарын 10-ны өдөр гурван насны морь уралдах байсан ч цаг агаарын нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан уралдаануудыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

“ ХЯЗААЛАН “ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН //ШУУД// 2020-7-13

“ ХЯЗААЛАН “ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН //ШУУД// 2020-7-13

Posted by 25 дугаар суваг телевиз / Channel 25 Television on Sunday, July 12, 2020

Өнөөдөр

  • Хязаалан насны морьд 07:00-11:00 цаг хүртэл
  • Эрлийз дунд насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
  • Шүдлэн насны морьд 15:00-18:00
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж