Н.Батцэрэг сайд “Хавх” аянд нэгдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Н.Батцэрэг сайд “Хавх” аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг сайд “Хавх” аянд нэгдлээ

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 60 гаруй сурагч гишүүнтэй клубын хүүхдүүд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өөрсдийн санаачилгаар өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан бөгөөд тэдгээр хавхаараа орон нутагтаа “Эх дэлхийн энх амгалан байг” нэртэй хөшөө байгуулжээ. БОНХАЖ-ын сайдтай уулзсан “Бөхөн”, “Гүем” клубын сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг орон даяар зургаан сарын хугацаанд явуулах, хавхны талаарх хууль хяналтын зохицуулалтыг хийж өгөх, гэсэн саналуудыг тавьсан юм.

Н.Батцэрэг сурагчидтай уулзалтын үеэр “Орчин цагийн боловсролын дээд хэлбэр бол та бүхний хийж хэрэгжүүлж байгаа байгаль эх дэлхийгээ хайрлах, ховор ан амьтнаа хамгаалах тэр дундаа байгаль экологийн тэнцвэрт байдал хангагдаж байгаа эсэхийг хамгийн тодоор харуулж байдаг индикатор амьтан болох цоохор ирвэсийг хамгаалж байгаа үйл хэрэг” гэдгийг онцлоод сурагчдын тавьсан хүсэлтийг хүлээн авч ажил хэрэг болгон дэмжин ажиллахаа илэрхийллээ. Клубын сурагчид сайдад хавх хураах аяны үеэр тохиолдсон бэрхшээлтэй болон сайхан дурсамжуудаасаа хуваалцаж өөрсдийн зурсан цоохор ирвэс, гүемийн зургаа бэлэглэсэн бол сайд ч мөн сурагчдад сурлагын амжилт хүсч, гарын бэлгээ гардуулжээ.

А.АМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс 2016-01-13 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

baagi 2016-01-13 5.67.118.205

zalytai nokhoi doo hehe . sh sal khudlaa gar shuudee ...

Зочин 2016-01-13 112.72.11.67

irveschin pop star hehe.

ахахах 2016-01-13 202.179.10.150

Батцэрэгийн байгал хамгаалах чиглэлийн арга хэмжээ яриа хөөрөө санал бодол их зөв байна шүү?дээхэнэ үед энэ ажилд тавьсан бол их хэрэгтэй байж,магадгүй хайран сайхан залуу ч амиа алдахгүй байх байсан ч юм бил үү?

Зочин 2016-01-13 59.153.112.109

mundang huuhduud. Mongol ulsiin shudarga irged usun tornij baina