Даян мэргэн нэг, дөрвөн улсын цолтон төрлөө

Хуучирсан мэдээ: 2020.07.12-нд нийтлэгдсэн

Даян мэргэн нэг, дөрвөн улсын цолтон төрлөө

НЭМЭЛТ: 

Энэ жилийн наадамд нийт 540 харваач цэц мэргэнээ сорьж, нэг даян мэргэн, дөрвөн улсын цолтон төрлөө. Нийт оролцогчдын 144 нь эмэгтэй, 396 нь эрэгтэй харваач байсан бол эрэгтэй сур харваачдаас нэг Даян мэргэн, гурван улсын цолтон төрөн гарлаа.

Тодруулбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэний болзол хангаж, нэгдүгээр байрт шалгарлаа.

Хоёрдугаар байрт, спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангалаа.

Гуравдугаар байрт, аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангав.

Харин эмэгтэй харваачдаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харваж Монгол Улсын мэргэний болзол хангалаа. Хоёрдугаарт, Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа 34 оноогоор хангалаа.

Гуравдугаарт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.

Шилдэг 15 харваачийн шигшээ харваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам сурын харвааны адаг өрөг өндөрлөлөө. Энэ жилийн Үндэсний сур харваанд нийт 540 орчим харваач цэц мэргэнээ сорьсон юм. Одоо сур харвааны түрүүг тодруулах шилдэг 15 харваачийн шигшээ харваа эхлээд байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж