АТГ наадмын салбар хорооны хүмүүсээс тайлбар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.12-нд нийтлэгдсэн

АТГ наадмын салбар хорооны хүмүүсээс тайлбар авчээ

АТГ наадмын салбар хорооны хүмүүсээс тайлбар авчээ

Өчигдөр /2020.7.11/ их насны морьдын үүлдрийг тогтоож, гарааны зурхай руу гаргах үед салбар хорооныхон өнгөрсөн жилд их насны морьдын уралдаанд түрүүлсэн адууг эрлийз хэмээн үзэж уралдаанаас хасах шийдвэр гаргасан нь маргаан дагуулсан байна. Энэ шийдвэрийг уяач эсэргүүцэж, эрх мэдлээ ашиглан морийг нь уралдаанаас хаслаа гэж үзээд Авлигатай тэмдэх газарт гомдол гаргажээ. Харин энэ үед Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хорооны дарга газар дээр нь очиж ажиллаад, тухайн морийг уралдуулах шийдвэр гаргаснаар тухайн морь уралдаанд оролцсон юм.

Хэдийгээр тухайн морь уралдсан хэдий ч  уяач гомдол гаргасан байсан тул АТГ-ын ажлын хэсэг наадмын салбар хорооны дарга болон салбар хорооны бүрэлдэхүүнд багтсан бүх хүнээс тайлбар авчээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж