Эрлийз бага нас: Ж.Болдын хул даага түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.12-нд нийтлэгдсэн

Эрлийз бага нас: Ж.Болдын хул даага түрүүллээ

Дааганы уралдаан /2020.07.12/

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Дааганы уралдаан #MNB

Posted by MNB.MN on Saturday, July 11, 2020

 

  • Тэргүүн магнайд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ж.Болдын хул даага
  • Аман хүзүүнд Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Н.Батболдын хар даага
  • Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага
  • Айргийн дөрөвт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат C.Батбаярын хүрэн даага
  • Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хээр даага тус тус хурдаллаа.

Эрлийз бага насны морьдын уралдаан эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын эрлийз бага насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.12/ 16.10 цагт эхэллээ. Үндэсний их баяр наадамд 131 эрлийз бага насны морьд бүртгүүлэн гарааны зурхай руу хөдөлжээ.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу эрлийз бага нас 11 км зайд уралдана.

НЭМЭЛТ: 

Ц.Тэмүүжингийн хул даага магнайллаа

  • Тэргүүн магнайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Тэмүүжингийн хул даага
  • Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага
  • Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол Улсын манлай уяач Т.Батцоожийн хээр даага
  • Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзориг хулд даага
  • Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын хонгор халзан даага тус тус хурдаллаа.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Дааганы уралдаан эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Даага насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.12/ 13.10 цагт эхэллээ. Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 239 хурдан хүлэг бүртгүүлснээс 156 нь гарааны зурхай руу хөдөлжээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу даага нас 11 км зайд уралдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж