Тэрэлжийг зорих нийслэлийн иргэд Налайхын замд түгжрэл үүсгээд байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар өнөөдөр /2020.7.12/ 13.00 цагийн байдлаар Налайхын зам маш их ачаалалтай байгаа бөгөөд тус чиглэлд зарим үед тодорхой хугацаагаар замын хөдөлгөөн зогссон байдалтай байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд орон нутгийн замд зав тээврийн осол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж буй. Харин нийслэлийн иргэд наадмын амралтын өдрүүдийг хоттой ойр агаар салхинд гарч амрахыг зорьж буй. Үүнтэй холбоотойгоор Тэрэлж чиглэлийн замд одоогоор түгжрэл үүсээд байгаа тул энэ байдлыг тооцоолж замд гарахыг анхаарууллаа.
Зочин 2020-07-12 66.181.160.113
УБ-аас гадагш чиглэсэн бүх зам ачаалал ихтэй байна. Гүнтийн давааны өгсөх, уруудах хсэгийн зам гэж там болжээ!! Ямар ч эзэнгүй хөсрийн зам юм байх даа?!?? Хариуцсан байгууллага, дарга нар нь наадаад л найлайгаад л сууцгааж байдаг!!!
Зочин 2020-07-12 192.82.78.102
Цонжин болдогоос 5 км-т нислэг центер
зочин 2020-07-12 66.181.161.82
Соцлизмийн үед хотын төвдөө ч түгжрэх машаан байхгүй , бүгд тэгш ядуу , … Ай мөн ч сайхан цаг байжээ .
Зочин 2020-07-12 202.131.225.197
Юм үзээгүй гарууд бүгд л нэг их Тэрэлж орж баваан хийчих санаатай зэрэгцээд дайрцгаагаад