Д.Нямхүү: Covid-19 вирус гурван хүнээс илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.12-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: Covid-19 вирус гурван хүнээс илэрлээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Saturday, July 11, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой мэдээлэл хийж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.11/ 377 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 374-д вирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван хүнд давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Дээрх иргэд нь 22 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 22 настай эрэгтэй бөгөөд ХӨСҮТ-д авчирч эмчилнэ.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Тэдний нэг нь 20 настай эмэгтэй, 55 хоног эмчлэгдлээ, нөгөө нь 19 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдэн гарч байа.

Нийт батлагдсан тохиолдол 230 болж, 202 хүн нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүний 25 нь хөнгөн, гурав нь хүндэвтэрт. Нэг жирэмсэн, чихрийн шижинтэй нэг хүн байгаа.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 12 сая 832 мянган хүн өвчилж, 562 мянган хүн нас бараад байна. Одоогоор 4.7 сая хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт АНУ-д 66 мянга, Бразилд 39 мянга, Энэтхэгт 27 мянган хүн өвчиллөө. ОХУд 6.6 мянган хүн шинээр өвчилж, 181 хүн нас барсан байна. Манайхтай хил залгаа Тува,Буриад, Читад 39-45 хүн өвчиллөө. Тувад 45 хүн шинээр өвчилсөн байна.

Монгол улсад одоогоор 2988 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 43 их эмч, 89 резидент үйлчилгээ үзүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 119 шуурхай утсанд 101 дуудлага, шуурхай аппликейшнд дөрвөн дуудлага ирсэн байна. Иргэдийн хувьд маск зүүхгүй гадуур их явж байгаа талаарх дуудлага их ирүүлсэн байна. Тиймээс маск сайн зүүгээрэй.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

ДЭМБ-аас мэдээлж буйгаар өнгөрсөн 24 цагт 219900 гаруй шинэ тохиолдол 5000 гаруй нас баралт бүртгэгдлээ. АНУ-д өчигдөр 66200 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Бразилд нийт 1.8 сая халдвар бүртгэгдсэн. Японд 386 шинэ тохиолдол бүртгэгдсэн. БНСУ-д 44 шинэ тохиолдол нэг нас баралт бүртгэгдлээ. Үүний 21 нь дотоодын халдвар бөгөөд 15 нь Сөүлд бүртгэгдсэн. Дотоодын халдвар нь сүмийн үйл ажиллагаатай холбоотой байсан. БНХАУ-д өчигдөр дотоодын халдвар бүртгэгдээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж