Илон Маск Зөвлөлтийн зохион бүтээгчийн гэр бүлийг SpaceX-тэй танилцуулна

Хуучирсан мэдээ: 2020.07.12-нд нийтлэгдсэн

Илон Маск Зөвлөлтийн зохион бүтээгчийн гэр бүлийг SpaceX-тэй танилцуулна

Илон Маск Зөвлөлтийн зохион бүтээгчийн гэр бүлийг SpaceX-тэй танилцуулна

АНУ-ын тэрбумтан, сансар судлал, технологийн “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск өчигдөр /2020.07.11/ ЗХУ-ын алдарт пуужингийн зохион бүтээгч Сергей Королевын гэр бүлийнхнийг өөрийн компанитайгаа танилцуулахаар урьснаа мэдэгджээ.

Тэрбээр Королевыг салбартаа  тэргүүлэгч эрдэмтдийн нэг байсан хэмээгээд гэр бүлийнхэнтэй нь холбогдож ярилцсан тухайгаа твиттер хуудсандаа жиргэсэн байна.

“SpaceX” компани тавдугаар сарын сүүлээр анхны сансрын нисгэгчээ тойрог замд хүргэсэн нь сансар судлалын салбарт олон жил үргэлжилсэн Оросын манлайллыг халсан үйл явдал болсон билээ. Өөрөөр хэлбэл, АНУ 10 орчим жилийн дараа анх удаа өөрийн хөлгөөр, өөрийн сансрын нисэгчдийг тойрог замд хүргэсэн явдал байв.

Уг үйл явдлыг тохиолдуулан Королевын ач хүү Андрей Королев Илон Маск руу баяр хүргэсэн захидал илгээсэн байна. Харин үүний дараа Илон Маск видео дуудлагаар  Королевын гэр бүлтэй 20 минутын турш холбогдож ярилцсан бөгөөд цар тахал дууссаны дараа АНУ дахь “SpaceX” компанийн үйлдвэрт зочилж, пуужин сансарт хөөргөх үйл ажиллагааг нүдээр харахыг урьжээ.

Эх сурвалж: AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж