БНАСАУ-ын яамдад Их Британи сүүлийн үед хориг тавих явдал ихэссэнийг Пёньян "Лондон ердөө л Вашингтоны зааврыг сохроор дагаж байгаа" хэмээн шүүмжилж, үүнийхээ хариуг хүртэх болно гэжээ.
“АНУ-ын утсан хүүхэлдэй болсон Их Британи БНАСАУ-д хориг тавьсан нь өдөөн хатгалга” хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр Лондон умард Солонгосын шоронгуудад аллага, эрүүдэн шүүлт, хүчирхийлэл, хууль бус хөдөлмөр их байгаа гэх шалтгаанаар Пёньяны төрийн болон үндэсний аюулгүй байдлын яамдад хориг арга хэмжээ авахаа зарласан юм.
Энэ үйл явдлыг БНАСАУ-ын эрх баригчид Лондон сохроор Вашингтоны БНАСАУ-ын эсрэг хэрэгжүүлж буй төлөвлөгөөг дагаж байна хэмээн тодорхойлж, Их Британи Европын холбооноос гарлаа гээд АНУ-ыг дуурайх ёсгүй хэмээн шүүмжилжээ. Мөн Лондон энэ бүхнийхээ шанг хүртэнэ хэмээсэн байна.
БНАСАУ, АНУ хоёр улсын харилцаа Трамп, Ким Жон Ун хоёрын хоёр дахь уулзалтын дараа тогтворгүй болсон бөгөөд гурав дахь удаагаа уулзахыг Пёньян эсэргүүцэж, цагийн гарз хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ