Үндэсний их баяр наадамд П.Бүрэнтөгс түрүүлж, аварга цол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.12-нд нийтлэгдсэн

LiveҮндэсний их баяр наадамд П.Бүрэнтөгс түрүүлж, аварга цол хүртлээ

Хүчит бөхийн барилдааны есийн даваа /2020.07.12/

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны есийн даваа #MNB #ШУУД

Posted by MNB.MN on Sunday, July 12, 2020

19 : 15
2020-7-12

Үндэсний их баяр наадамд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж Монгол Улсын аварга цолны эзэн боллоо. Тэрбээр улсын их баяр наадмын есийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын харьяат Н.Батсуурьтай үзүүр түрүү булаалдан ийнхүү төрийн наадамдаа хоёр дахь удаагаа түрүүллээ.

 Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс анх 2012 онд аймгийн арслан цолтой байхдаа улсын их баяр наадмын есийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчааг даван түрүүлж байсан юм. Ийнхүү найман жилийн дараа ахин түрүүлж Увс нутгийн аваргуудын буухиаг үргэжлүүлж байна. Харин Монгол Улсын аварга Н.Батсуурийн хувьд хоёр жил дараалан улсын их баяр наадамд үзүүрлэж байна.

 

18 : 44
2020-7-12

М.Бадарч Улсын заан цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд долоо давсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын харцага М.Бадарчид Улсын заан цол хүртээлээ. 

Өнөө жилийн Үндэсний их баяр наадамд архангайн бөхчүүд өнгөтэй сайхан барилдаж, Улсын заан, Улсын харцага, Улсын начин цолыг тус, тус хүртэн, наадамчин олныг баясгаад байна. 

18 : 33
2020-7-12

Увс нутгийн аварга, арслан хоёр үзүүр түрүү булаалдана

Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурь улсын заан цолны болзол хангаад байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарчийг даван энэ жилийн улсын их баяр наадмын үзүүр түрүү булаалдахаар боллоо. Ингэснээр Н.Батсуурь сүүлийн гурван жил дараалан улсын их баяр наадмын үзүүр түрүү булаалдахаар үлдэж байна.

Харин Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсийн хувьд 2012 оны улсын их баяр наадамд улсын гарьд Д.Рагчааг даван түрүүлж байсан бол 2015 онд Э.Оюунболдтой үзүүр түрүү булаалдан үзүүрлэж байсан юм.

18 : 12
2020-7-12

Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүр түрүү булаалдахаар үлдлээ

Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүр түрүү булаалдахаар үлдлээ.

Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайханыг даван улсын их баяр наадмын үзүүр түрүү булаалдахаар үлдлээ.

17 : 37
2020-7-12

Долоон бөх улсын начин, гурван бөх улсын харцага цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр долоон бөхөд улсын начин цол, гурван бөхөд улсын харцага цол хүртлээ. 

УЛСЫН НАЧИН ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД: 

  • Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Төрмөнхийн Дүгэрдорж
  • Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга
  • Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Хутагийн Цогтгэрэл
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Цэдэндоржийн Мөнхбаяр
  • Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Нурланы Мустафа
  • Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

УЛСЫН ХАРЦАГА ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД: 

  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэнбазарын Одбаяр
  • Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Батсуурийн Бат-Орших
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Батсүхийн Зоригтбаатар

УЛСЫН ЗААЛ ЦОЛ ХҮРТСЭН БӨХ

  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч

 

17 : 18
2020-7-12

Их шөвөгт тунаж үлдсэн дөрвөн бөхийн ам авсан байдал

Наймын давааны ам авсан байдлыг танилцуулъя. 

  • Улсын аварга Н.Батсуурь улсын харцага М.Бадарчийг
  • Улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Б.Пүрэвсайханыг тус тус амлан авчээ.

Их шөвөгт Увс нутгийн аварга, арслан хоёр, Архангай нутгийн харцага, Ховд нутгийн заан тунаж үлдлээ.

17 : 12
2020-7-12

Улсын харцага М.Бадарч заан цолны болзол хангалаа

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын харцага М.Бадарч заан цолны болзол хангалаа.

  • Улсын аварга Н.Батсуурь улсын начин Ц.Одбаяраар
  • Улсын харцага М.Бадарч улсын арслан Р.Пүрэвдагваар тус тус даван туг тойрлоо.
  • Ийнхүү Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч улсын заан цолны болзол хангалаа. Их шөвөгт улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага М.Бадарч нар шалгарлаа.
16 : 50
2020-7-12

Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайхан нар давлаа

Үндэсний хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайхан нар давлаа.

  • Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Б.Бат-Оршихоор
  • Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Зоригтбаатараар тус тус долоо давлаа.
16 : 21
2020-7-12

Долоогийн давааны ам авсан байдал

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд найман бөх зодоглоно. Ам авсан байдлыг танилцуулъя. 

16 : 11
2020-7-12

Аймгийн арслан Б.Зоригтбаатар улсын харцага цолны болзол хангалаа

Аймгийн арслан Б.Зоригтбаатар улсын харцага цолны болзол хангалаа. 

  • Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Ц.Мөнхбаяраар
  • Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Ш.Пүрэвгарьдаар
  • Улсын харцага М.Бадарч аймгийн арслан Х.Цогтгэрэлээр
  • Аймгийн арслан Б.Зоригтбаатар аймгийн арслан Д.Хүдэрбулгаар тус тус зургаа даван туг тойрлоо

Аймгийн арслан Б.Зоригтбаатар улсын начин цолоо харцага болгон ахиуллаа. Зургаагийн даваа өндөрлөөд байна. Удахгүй долоогийн даваа эхэлнэ. 

15 : 54
2020-7-12

Аймгийн арслан Б.Бат-Орших улсын начин цолоо харцага болгон ахиуллаа

Улсын начин Б.Орхонбаяр өвдөг шороодлоо. 

  • Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан О.Мөнх-Эрдэнээр
  • Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Н.Мустафагаар
  • Улсын начин Ц.Одбаяр цэргийн арслан Т.Дүгэрдоржоор
  • Аймгийн арслан Б.Бат-Орших улсын начин Б.Орхонбаяраар тус тус зургаа давлаа.

Аймгийн арслан Б.Бат-Орших улсын начин цолоо харцага болгон ахиуллаа.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

15 : 45
2020-7-12

Харцага цолонд хүргэдэг зургаагийн даваа эхэллээ

Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваа эхэлж байна. Зургаагийн даваанд ам авсан байдлыг танилцуулъя. 

15 : 28
2020-7-12

Улсын начин цолны болзол хангасан есөн бөх

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд аймаг, цэргийн цолтой 14 бөх зодоглож шинээр есөн улсын начин цолтон төрлөө.

  1. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга
  2. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд
  3. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэл
  4. Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж
  5. Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших
  6. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар
  7. Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр
  8. Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафа
  9. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ
15 : 16
2020-7-12

Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ Улсын аварга С.Мөнхбатаар тав давж, начин боллоо

Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ, Н.Мустафа нар улсын начин боллоо. 

  • Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ улсын аварга С.Мөнхбатаар
  • Аймгийн арслан Н.Мустафа улсын начин Э.Энхбатаар тус тус тав давж Монгол Улсын начин цолны болзол хангалаа.

Ийнхүү энэ жилийн баяр наадмын тавын даваанд есөн начин цолтон төрлөө. 

15 : 01
2020-7-12

Улсын начин Б.Орхонбаяр цолоо бататгалаа

Хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. 

Улсын начин Б.Орхонбаяр тавын даваанд цолоо бататгалаа. 

  • Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Суманчулуунаар
  • Улсын заан Б.Пүрэвсайхан улсын начин Д.Амарсайханаар
  • Улсын харцага М.Бадарч аймгийн арслан Н.Хүрэлсүхээр
  • Улсын начин Б.Орхонбаяр аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тус тус тав давж, туг тойрлоо.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

14 : 54
2020-7-12

Тавын даваа: Улсын арслан Ц.Содномдорж өвдөг шороодлоо

Улсын арслан Ц.Содномдорж өвдөг шороодлоо. 

  • Улсын начин Ц.Одбаяр улсын аварга Ч.Санжаадамбаар
  • Аймгийн арслан Б.Зоригтбаатар цэргийн арслан Г.Жамбалдоржоор
  • Аймгийн арслан Ц.Мөнхбаяр улсын арслан Ц.Содномдоржоор тус тус тав давлаа.

Ийнхүү аймгийн арслан Б.Зоригтбаатар, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар улсын начин цолны болзол хангасан бол улсын начин Ц.Одбаяр улсын начин цолоо бататгалаа. Одоогийн байдлаар долоон улсын начин цолтон төрөөд байна.

14 : 39
2020-7-12

Улсын начин цолтон тав төрлөө

Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэлснээс хойш одоогоор улсын начин цолтон тав төрлөө. 

Улсын арслан П.Бүрэнтөгс улсын начин Б.Чимэдвандангаар

Цэргийн арслан Т.Дүгэрдорж улсын гарьд Б.Гончигдамбаар

Аймгийн арслан Д.Хүдэрбулга улсын заан Б.Батмөнхөөр

Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд улсын начин Л.Лха-Очироор

Аймгийн арслан Х.Цогтгэрэл улсын аварга Г.Эрхэмбаяраар

Аймгийн арслан Б.Бат-Орших аймгийн арслан Ц.Сандагдоржоор тус тус давлаа.

Ийнхүү цэргийн арслан Т.Дүгэрдорж, аймгийн арслан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Х.Цогтгэрэл нар улсын начин цолны болзол хангалаа.

14 : 14
2020-7-12

Хүчит бөхийн барилдааны тавын давааны ам авсан байдал

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд улс, аймгийн цолтой 32 бөх хүч үзнэ. 

13 : 36
2020-7-12

Түрүү бөхийн тоонд байсан улсын харцага Д.Анар уналаа

Түрүү бөхийн тоонд байсан улсын харцага Д.Анар уналаа. 

  • Аймгийн арслан Б.Бат-Орших улсын харцага Д.Анараар
  • Улсын начин Д.Амарсайхан аймгийн арслан Э.Нямаагаар
  • Улсын начин Б.Эрдэнэхүү аймгийн арслан Н.Баттүвшингээр
  • Аймгийн арслан Б.Суманчулуун улсын начин Ш.Дарханбатаар тус тус дөрөв давлаа.

Ийнхүү 14 аймаг, цэргийн цолтой бөхчүүд тавын даваанд туналаа. Тавын даваанд улс, аймаг, цэргийн цолтой 32 бөх зодоглоно.

13 : 05
2020-7-12

Аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Ц.Сандагдорж, Б.Зоригтбаатар давлаа

Аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Ц.Сандагдорж, Б.Зоригтбаатар давлаа.

  • Улсын харцага М.Бадарч аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр
  • Улсын начин Э.Энхбат аймгийн арслан Э.Баасанжаваар
  • Улсын начин Л.Лха-Очир аймгийн арслан Б.Отгонбаатараар
  • Улсын начин Б.Чимэдвандан аймгийн арслан Н.Батсайханаар
  • Аймгийн арслан Ц.Мөнхбаяр улсын харцага Т.Баасанхүүгээр
  • Аймгийн арслан Ц.Сандагдорж улсын харцага Б.Бат-Өлзийгээр
  • Аймгийн арслан Б.Зоригтбаатар улсын начин Б.Бадамсүрэнээр
  • Аймгийн арслан Н.Мустафа улсын харцага Н.Золбоогоор тус тус дөрөв давлаа.
12 : 52
2020-7-12

Улсын арслан Ц.Содномдорж, Улсын начин Б.Орхонбаяр нар давлаа

Улсын арслан Ц.Содномдорж, Улсын начин Б.Орхонбаяр нар давлаа. 

  • Улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан Д.Батбаатараар
  • Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Ж.Алтаншагай
  • Улсын заан Б.Батмөнх аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар
  • Улсын начин Ц.Одбаяр аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр
  • Улсын начин Б.Орхонбаяр улсын начин Б.Цэдэнсодномоор
  • Аймгийн арслан Х.Цогтгэрэл улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр
  • Аймгийн арслан Д.Хүдэрбулга улсын начин Э.Дашаар тус тус дөрөв даван, туг тойрлоо.
12 : 45
2020-7-12

Улсын аварга Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар давлаа

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар давлаа

  • Улсын аварга Н.Батсуурь аймгийн харцага Д.Пүрэвдоржоор
  • Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн заан Л.Батсайханаар
  • Улсын аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Энх-Амгалан
  • Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Э.Сумъяабатаар
  • Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнээр
  • Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд улсын харцага Б.Одгэрэлээр
  • Аймгийн арслан Д.Тогтохжаргал улсын харцага Д.Бат-Эрдэнээр
  • Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ улсын харцага Н.Батзаяагаар тус тус дөрөв давлаа
12 : 25
2020-7-12

Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нар уналаа

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Дараах бөхчүүд оноолт таарсан бөхөө даваад байна. 

  • Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн заан Б.Уртнасанаар
  • Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж улсын гарьд Ө.Бат-Оршихоор
  • Цэргийн арслан Т.Дүгэрдорж улсын заан Н.Жаргалбаяраар тус тус дөрөв давлаа.
12 : 04
2020-7-12

Дөрвийн давааны оноолт гарчээ

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа өндөрлөж, дөрвийн давааны оноолт гараад байна. Үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваанд улс, аймаг сумын цолтой 64 бөх зодоглоно. 

12 : 01
2020-7-12

Хүчит бөхийн гурвын даваа өндөрлөлөө

Хүчит бөхийн гурвын даваа өндөрлөлөө.

  • Улсын начин Ш.Дарханбат Улсын начин Ч.Хөхчирэнгэрээр
  • Улсын начин Б.Чимэдвандан Аймгийн арслан Б.Гончигтавхайгаар
  • Улсын начин Б.Цэдэнсодном Аймгийн арслан Х.Оргилболдоор
  • Улсын начин Б.Эрдэнэхүү Аймгийн начин Б.Даваа-Очироор
  • Аймгийн арслан Ц.Сандагдорж Аймгийн арслан М.Еркабуланаар
  • Аймгийн арслан Ц.Мөнхбаяр Аймгийн арслан Г.Бадрахаар
  • Аймгийн арслан Н.Хүрэлсүх Аймгийн арслан О.Наранбаатараар
  • Аймгийн арслан Т.Довчинсэмбээ Аймгийн арслан Т.Сайнжаргалаар
  • Аймгийн харцага Д.Пүрэвдорж Аймгийн арслан М.Бямбадоржоор тус тус гурав давлаа.
11 : 25
2020-7-12

Улсын начин Б.Орхонбаяр дөрвийн даваанд шалгарлаа

Энэ жилийн үндэсний их баяр наадмын гурвын даваанд 10 аймгийн арслан тунаж хоорондоо оноолт таараад байна.

  • Аймгийн арслан Н.Батсайхан Улсын харцага Ш.Мөнхбаатараар
  • Аймгийн арслан Б.Суманчулуун Улсын начин Л.Цэрэнтогтохоор
  • Улсын начин Л.Лха-Очир Аймгийн арслан Б.Баянмөнхөөр
  • Улсын начин Э.Даш Аймгийн арслан Д.Аззаяагаар
  • Улсын начин Д.Амарсайхан Аймгийн арслан Н.Жаргалбатаар
  • Улсын начин Б.Орхонбаяр Аймгийн заан Б.Болдбаатараар тус тус гурав давлаа.
11 : 11
2020-7-12

Улсын заан Найдангийн Түвшинбаяр уналаа

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Гурвын даваанд давсан, унасан бөхчүүдийн мэдээллийг хүргэе. 

  • Улсын начин Б.Бадамсүрэн Улсын заан Найдангийн Түвшинбаяраар
  • Улсын харцага Н.Батзаяа Аймгийн арслан Э.Тулгаар
  • Улсын харцага Т.Баасанхүү Аймгийн арслан Д.Ням-Очироор
  • Улсын харцага Б.Бат-Өлзий Аймгийн арслан Ч.Энхмөнхөөр
  • Улсын харцага Д.Анар Аймгийн арслан У.Батгэрэлээр
  • Аймгийн арслан Д.Хүдэрбулга Улсын харцага Ө.Даваабаатараар
  • Аймгийн арслан Д.Батбаатар Улсын харцага Х.Гантулгаар
  • Улсын харцага Д.Бат-Эрдэнэ Аймгийн арслан Ц.Ганбатаар
  • Улсын харцага М.Бадарч Аймгийн арслан Ш.Отгонтөгсөөр
  • Улсын харцага Н.Золбоо Аймгийн арслан П.Даваадоржоор
  • Улсын начин Д.Энхбаяр Улсын харцага Т.Бэгзсүрэнгээр
  • Аймгийн арслан Б.Суманчулуун Улсын начин Л.Цэрэнтогтохоор
  • Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан Улсын начин Л.Нямсүрэнгээр
  • Аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын начин Ч.Баянмөнхөөр
  • Аймгийн арслан Х.Цогтгэрэл Улсын начин Б.Бат-Эрдэнээр тус тус гурав давлаа.
10 : 49
2020-7-12

Түрүү бөхийн тоонд явж байсан О.Хангай өвдөг шороодлоо

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Өнөө жилийн наадамд түрүүлэх болов уу гэсэн хүлээлт үүсгээд байсан улсын харцага О.Хангай гурвын даваанд, мөн Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодлоо. Дараах бөхчүүд гурвын даваанд унав. 

  • Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ Дархан аварга Г.Өсөхбаярыг
  • АЙмгийн заан Л.Батсайхан Улсын арслан Д.Ганхуягийг
  • Аймгийн арслан Ж.Алтаншагай Улсын арслан Д.Азжаргалыг
  • Аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг
  • Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл Улсын гарьд М.Баяржавхланыг
  • Аймгийн арслан Б.Зоригтбаатар Улсын гарьд улсын гарьд Д.Рагчааг
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж Улсын гарьд И.Доржсамбууг
  • Аймгийн заан Э.Энх-Амгалан Улсын гарьд Ш.Жаргалсайханыг
  • Аймгийн заан Б.Уртнасан Улсын заан Ц.Мягмарсүрэнг
  • Аймгийн арслан Э.Сумъяабат Улсын заан Д.Баасандоржийг
  • Цэргийн арслан Т.Дүгэрдорж Улсын заан улсын заан Т.Санчирыг
  • Аймгийн арслан Н.Мустафа Улсын заан Б.Соронзонболдыг
  • Аймгийн арслан Н.Баттүвшин Улсын харцага Г.Элбэгийг
  • Аймгийн арслан Б.Бат-Орших Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг
  • Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд Улсын харцага Д.Батболдыг
  • Аймгийн арслан Э.Нямаа Улсын харцага О.Хангайг давав.
09 : 29
2020-7-12

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурван даваа эхэлж байна. Гурвын даваанаас эхлэн цол дууддаг. Энэ удаагийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд улсын аварга цолтон тав, нэг арслан  зодоглож байна.

Гурвын даваанд тунаж үлдсэн 128 бөхийн зүүн болон барууныг Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Н.Батсуурь манлайлж гарлаа.

Гурвын давааны сонирхолтой учраануудыг танилцуулвал:

  • Дархан аварга Г.Өсөхбаяр – Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ
  • Улсын аварга Г.Эрхэмбаяр – Улсын харцага Ш.Уламбаяр
  • Улсын гарьд Д.Рагчаа – Аймгийн арслан Б.Зоригтбаатар
  • Улсын гарьд Ө.Бат-Орших – Аймгийн арслан Б.Чинбат

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж