Хятадын эрх баригчид ажилтнуудынх нь дундаас коронавирусийн халдвар илэрсний дараа гадаадын 23 компаниас мах махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоож байгаа тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас баасан гаригт /2020.07.10/ мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар Герман, АНУ, Бразил, Их Британи гэх мэт орнуудын мах боловсруулах 23 компанийн бүтээгдэхүүнийг импортлохоо түр зогсоож байгаа аж. Эдгээр компаниудын 10 нь Хятадын талын хүсэлтээр бүтээгдэхүүнээ экспортлохыг түр зогсоосон бол үлдсэн компаниуд нь Хятад руу бүтээгдэхүүн нийлүүлэхээ түр зогсоох шийдвэрийг өөрсдөө гаргажээ.
Тухайлбал, ажилтнуудынх нь дундаас коронавирусийн халдварын тохиолдол илэрсний дараа АНУ-ын “Tyson” компани, үйлдвэрийн 600 орчим ажилтан нь коронавирусийн халдвар аваад буй Германы “Toennies” мах комбинатын бүтээгдэхүүнийг импортлохоо түр зогсоогоод байгаа аж.
Эх сурвалж: CHINADAILY
Холбоотой мэдээ