Трамп анх удаа олон нийтийн үйл ажиллагааны үеэр амны хаалт зүүв

Хуучирсан мэдээ: 2020.07.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Трамп анх удаа олон нийтийн үйл ажиллагааны үеэр амны хаалт зүүв

Трамп анх удаа олон нийтийн үйл ажиллагааны үеэр амны хаалт зүүв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахал эхэлснээс хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэрээ амны хаалт зүүснийг хэвлэлүүд онцлов. Тэрбээр өчигдөр /2020.07.11/ Вашингтон хотын захад байрладаг Уолтер Ридийн цэргийн эмнэлэгт зочилж, шархадсан цэргүүд болон тус эмнэлгийн эмч ажилчидтай уулзахдаа амны хаалт зүүсэн байв.

Ерөнхийлөгч Трамп “Би хэзээ ч амны хаалт зүүхийг эсэргүүцэж байгаагүй. Зүгээр л амны хаалт зүүх, зүүхгүй цаг үе, газар гэж бий” хэмээн Цагаан ордноос хөдлөхдөө хэлсэн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөж эхлэх үеэр амны хаалт зүүхгүй гэж мэдэгдээд, амны хаалт зүүсэн Ардчилсан намын өрсөлдөгч Жо Байденыг дооглон тохуурхаж байсан юм.

АНУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 66 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад нэг хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болов. Тус улсад нийт 3,3 сая хүн халдвар авч 135 мянга гаруй хүн коронавирусийн улмаас нас бараад байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж