АНУ, Япон сарыг эзэмших төсөлд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.07.12-нд нийтлэгдсэн

АНУ, Япон сарыг эзэмших төсөлд хамтран ажиллана

АНУ, Япон сарыг эзэмших төсөлд хамтран ажиллана

Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам баасан гаригт /2020.07.10/ АНУ-ын сансар судлалын агентлагтай /NASA/ сарыг эзэмших төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурсан байна.

Японы Засгийн газар “NASA”-тай хамтрах шийдвэрээ 2019 оны аравдугаар сарын 18-нд олон нийтэд мэдэгдсэн юм. Тус улсын томоохон хэвлэлүүдийн нэг “Nikkei” сонины мэдээлснээр, Японы тал сарны тойрог замд “Gateway”станц байгуулах ажилд оролцоно.

“NASA” сарыг эзэмших шинэ төсөл хөтөлбөр буюу “Artemis” хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх ажээ.

Эхний үе шатыг 2020 оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэхээр товлосон ба энэ шатанд  “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирэхээр төлөвлөсөн байна. Харин хоёр дахь шат нь 2022 онд хэрэгжих бөгөөд сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр сар руу нисэх юм. Сүүлийн шат буюу гуравдугаар шат 2024 онд эхлэх ба энэ үе шатанд “NASA” сансрын нисэгчдийг саран дээр буулгахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: NIKKEI, ENGADGET

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж