Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Алтангадас одонт Өмнөговь аймаг үүсч хөгжсөний 89 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 128 бөх зодоглолоо. Энэхүү хүчит 128 бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат 2000 оны луу жилтэй сумын заан Цэндээгийн Лувсан-Адъяа 20 насандаа долоо даван түрүүлж, аймгийн арслан хэмээх өндөр цолонд хүрчээ. Тэрбээр 18 насандаа сумандаа түрүүлж сумын заан, 19 насандаа сумын заан цолоо батлан ийнхүү 20 насандаа аймгийн арслан болж байна. Харин Ц.Ёндонбаатар үзүүрлэж аймгийн заан цолыг хүртсэн бол аймгийн харцага Т.Төгсдөлгөөн, аймгийн начин Б.Мөнхтүшиг нар шөвгөрчээ.
Бөхийн хорхойтон, сонирхогчид аймгийн арслан Ц.Лувсан-Адъяаг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дархан аварга А.Сүхбат шиг үзүүштэй, уран барилдаантай, дайчин гэж зүйрлэж байна.
Шинэ арслан Лувсан адъяа дүүдээ маш том амжилт хүсье. Хурай хурай хурай
Posted by Түмэннастын Алтансүх on Saturday, July 11, 2020
Зочин 2020-07-12 202.126.89.156
Сайхан барилддаг залуу байна. Сүхбатын дайны бөх болно гэвэл бэлтгэлээ сайн хийж улсын аварга болоорой гэж ерөөе. Мөн дэвэн, гаваа сайхан баймаар юм шиг…
Зочин 2020-07-12 192.82.75.102
За болтугай Гол нь ОН-ийн наадам Найрай гзй сайхан наадам болсон гэдэгт итгэлтэй байна
Зочин 2020-07-12 202.9.40.5
Энэ хар царайт чинь бие хаа сайхан хүү байна.Явдаг жорлон битгий болоорой
USA aac 2020-07-12 174.222.143.183
Saikhaan
Зочин 2020-07-12 202.21.109.54
Улсын наадам ч чанга шүү дээ. Сүхбат аварга шиг өдөр шөнөгүй бэлтгэл хийвэл дээшээ гарна үгүй бол доороо гацна.
Баяр хүргэе 2020-07-12 103.57.94.232
Сайхан бөх гарч ирж байгаа юм байна. Төрийн наадмын түрүү бөх болоорой гэж ерөөе
Зочин 2020-07-12 43.228.131.151
Saihan bie haatai, tsaashdaa usuh ireedvitei hvv bna.
Amjilt hvsiyee.