Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Алтангадас одонт Өмнөговь аймаг үүсч хөгжсөний 89 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 128 бөх зодоглолоо. Энэхүү хүчит 128 бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат 2000 оны луу жилтэй сумын заан Цэндээгийн Лувсан-Адъяа 20 насандаа долоо даван түрүүлж, аймгийн арслан хэмээх өндөр цолонд хүрчээ. Тэрбээр 18 насандаа сумандаа түрүүлж сумын заан, 19 насандаа сумын заан цолоо батлан ийнхүү 20 насандаа аймгийн арслан болж байна. Харин Ц.Ёндонбаатар үзүүрлэж аймгийн заан цолыг хүртсэн бол аймгийн харцага Т.Төгсдөлгөөн, аймгийн начин Б.Мөнхтүшиг нар шөвгөрчээ.
Бөхийн хорхойтон, сонирхогчид аймгийн арслан Ц.Лувсан-Адъяаг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дархан аварга А.Сүхбат шиг үзүүштэй, уран барилдаантай, дайчин гэж зүйрлэж байна.
Шинэ арслан Лувсан адъяа дүүдээ маш том амжилт хүсье. Хурай хурай хурай
Posted by Түмэннастын Алтансүх on Saturday, July 11, 2020
Холбоотой мэдээ