Грекийн олон нийтийг хамарсан ажил хаялт болон бослого

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Грекийн олон нийтийг хамарсан ажил хаялт болон бослого

Эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улсын тєсвєєс гаргахаар тєрєєс
тогтоосон мєнгєний хэмжээг эрс бууруулах, хатуу хориг арга хэмжээ авч
эхэлсэнд бухимдсан Грекийн ард тvмэн бослого vймээн дэгдээж, олон
хоногийг vджээ. Грекийн нийслэл Афины тєв талбайд энэ сарын 5-нд эхэлсэн
эсэргvvцлийн жагсаал нь даамжирч эмх замбараагvй байдалд хvрсэн юм
байна. Босогчид эмх журам сахиулах цагдаа нар луу чулуу нvvлгэж, шатдаг
шингэн бvхий лонх шидлэж эхэлсэн бол цагдаа нар нулимс асгаруулах хий,
усан буу зэргийг ашиглан vймээнийг журамлахыг оролджээ. Єнгєрсєн долоо
хоногт хэсэг босогчид бvр Афины тєвд байдаг Сангийн яамны барилгыг
бvслэн авсан байна. Тvvнчлэн бvх нийтийн ажил хаялт идэвхитэй єрнєж
байгаагаас Грек улсын бусад орнуудтай харьцах хамгийн чухал хэрэглvvр нь
болсон агаарын шуудангийн албаны ажилчдын 24 цагийн ажил хаялт нь эрх
баригчдыг нь хамгийн ихээр тvгшээсэн асуудал болжээ. Мєн зам тээврийн
хэлтсийнхэн ажил хаялт зарлаад байгаа нь ч гэсэн дээрхээс дутахааргvй
том хохирол учруулаад байна. Тэд мєн єнгєрсєн Баасан гарагт буюу 3-р
сарын 11-ний єдєр ахин 24 цагаар ажил хаялт зарласан гэнэ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж