Тэр надтай уулзах гэж Хөвсгөл аймагт ирсэн, Энэ мэдээж сайхан бас саар санагдах юм…

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Тэр надтай уулзах гэж Хөвсгөл аймагт ирсэн, Энэ мэдээж сайхан бас саар санагдах юм…

Би Увс аймгийн Мөрөн суманд ажиллаж байна. Энд ирэхээсээ өмнө Өвөрхангайн элсэн тасархай, Эртний нийслэл Хар хорин хот, Эрдэнэзуу, хийд Архангайн Тэрхийн цагаан нуур, Цэнхэрийн халуун рашаанд орж, Хөвсгөл далайн эргээр зугаалж, 2 хоног амарлаа. Увсын Хяргас нууранд сэлж, загасыг нь барьж байгаад зургаа авахуулсан. Айраг нуурын эргээр Монгол улсын Ерөнхий сайдтай хамт алхаж явлаа. Сайхан л байна. Монголын үзэсгэлэнт байгаль үнэхээр гайхалтай. Үгээр хэлнэ, үзгээр бичнэ гэхээр миний хувьд санчий хүрэхгүй нь бололтой. Ханагар цэнхэр уулс нь хаяа хязгааргүй юм шиг зам дагаж, уулын сайхан, усны тунгалгыг би хүн болсоор мэдэрч явна. Агаар гэж Улаанбаатарын утаанаас өөр юм байна, ус гэж крантаас гардагаас өөр юм байна.

Монгол улсын Ерөнхий сайд Батболдын баруун 9 аймагт хийж буй албан  томилолтыг сурвалжилж яваа минь энэ. Маргааш өглөө эрт Увсаас гарч, Баян-Өлгий аймгийг зорих гэж байна. Чилийсэн урт зам миний өмнө байна.

Гэхдээ би огт ядраагүйгээр барахгүй харин ч эрч хүчтэй байна. Байгаль эх хүнийг ингэж амраадаг юм байна. Ажлаа мэдээж хажуугаар нь амжуулж яваа. Та үзсэн ч байж магад.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж