Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц Тулгар төрийн 2229, Их монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд аймгийн начин Д.Уламсайханаар нэг давжээ. Харин хоёрын даваанд улсын арслан Д.Ганхуягтай оноолт таарч харамсалтай нь өвдөг шороодлоо.
Ө.Пэрэнлэйжамцын хувьд өмнө нь Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын нэгийн даваанд улсын гарьд И.Доржсамбуутай оноолт тааран барилдаж унаж байсан билээ. Түүний хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн 18 нас хүртэлх үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг.
Холбоотой мэдээ