Концессын гэрээ байгуулах эрх олголоо

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Концессын гэрээ байгуулах эрх олголоо

“Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто зам төсөл”-ийн концессын гэрээг “China First Highway Engineering co.,ltd”-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Төслийн нийт хөрөнгө оруулалт буюу гэрээний үнэ 102,735,996 ам.доллартай тэнцэх төгрөг байхаар тохиролцсоноос гадна авто  замын барилгын ажлыг хоёр жилд багтаан хийж, 2017 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ. Концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь “China First Highway Engineering co.,ltd” байх бөгөөд барилгын ажлын гуравны нэгээс доошгүй хувийг дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж