Эмнэлгүүд 16.00 цаг хүртэл ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд 16.00 цаг хүртэл ажиллана

Эмнэлгүүд 16.00 цаг хүртэл ажиллана

Эрүүл мэндийн сайдын А36 тоот тушаалаар, Үндэсний их баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар бэлэн байдалд ажиллах болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенит, шүд эрүү нүүрний төв 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Бүх нийтийн амралтын өдрүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай штабын 11-324207, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж