Сэлэнгэд ААШ барилдаан боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сэлэнгэд ААШ барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Сэлэнгэд ААШ барилдаан боллоо

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 2016 оны 01-р сарын 09 ны өдөр тус аймагт боллоо. Энэхүү барилдаан Зүүнбүрэн сумын уугуул ардын төрийн баяр наадамд “1967, 1970, 1973, 1975” онуудад 4 удаа 3 давсан, 1967онд цэргийн арслан цол, 1969 онд аймагтаа түрүүлж, хурц арслан чимэг хүртсэн аймгийн хурц арслан З.Билэгтийн нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд аймгийн цолтонд 15, сумын цолтон болон залуу бөхчүүдэд 67, нийт хоёр ангилалд 82 бөх өрсөлдөн барилдлаа.

Тэмцээний үйл ажилгаанд у.х Т.Өсөх-Ирээдүй у.н Ч.Мөнхтогтох у.н Ш.Зоригт у.н Ч.Баянмөнх а.х.а Ж.Ганзориг а.а Б.Бямбаа а.а П.Батсайхан а.а Б.Дэлгэрсайхан нарын улс аймгийн цолтой бөхчүүд "Товхон Хан" ХХК-ны захирал Б.Баярхүү, "Шинэ-Бадрах" ХХК-ны захирал Д.Бадрах, аймгийн БТСГ-н ахлах дасгалжуулагч Д.Эрдэнэбат, Баянгол сумын бөхийн холбооны тэргүүн Баяраа, Ерөө сумын бөхийн холбооны тэргүүн Д.Бат-Амгалан нарын бөхийн зүтгэлтэнгүүд а.х.а З.Билэгтийн гэр бүл үр хүүхдүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Сумын заануудын барилдаанд 67 бөх 6 хэсэгт хуваагдан барилдсанаас хэсэг тус бүрээс 2 бөх шигшээ барилдаанд шалгарч 1-с, 8-р байрын төлөө хүч үзэн барилдлаа. Сумын цолтонгуудын барилдаан үзэгчидыг шуугуулсан уран хурц барилдаан олон гарсан бас дээгүүр барилдана хэмээн тааварт орж байсан залуучуудын улсын аварга с.з Х.Наранбаяр с.з Б.Эрдэнэван нарын бөхчүүд хэсгээсээ шалгараагүй гээд олон сонирхолтой барилдаанууд гарсан юм. Шигшээ барилдааны дүн гархад Орхонтуул сумын уугуул сумын заан С.Оргилбаатар аймгийн аварга шалгаруулах барилдаанд 2 дахь удаагаа түрүүлж, Сант сумын уугуул с.з П.Алтанхуяг 2-р байр, Сантын Б.Ганбаяр 3-р баяр Мандалын Э.Лхагвасүрэн 4-р байр, Алтанбулаг Ц.Анхбаяр 5-р байр эзэлсэн юм. Хүдэр сум с.з Д.Баясгалан 6-р байр, Цагааннуур сум с.з Б.Очирхуяг 7-р баяр Мандал сум с.з Э.Бат-Эрдэнэ 8-р байр тус тус эзэлж, уран барилдааны тусгай шагналаар Түшиг сум с.з Болдбаатар шагнагдсан юм.

Аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд 15 бөх тойргийн журмаар барилдсанаас а.а Н.Баярбаатар өвдөг шороодолгүй тэргүүлж, а.а Б.Уугандаваа нэг унаатай 2-р байр, а.н Д.Төрболд 3-р байр, а.з М.Баярмандах 4-р байр, а.з Б.Эрдэнэбаяр 5-р байр, а.н Д.Баатарболд 6-р байр, а.а Б.Дэлгэрсайхан 7-р байр, а.н Н.Энхжаргал 8-р байрт тус тус шалгарлаа.

Тэмцээний нээлтийн дараа эхэлсэн аймгийн цолтонгуудын барилдаанд сүүлийн жилүүдэд аймгийн наадмын шөвгөрч барилдаж буй бөхчүүдийн ширүүн өрсөлдөөнтөй үзүүштэй сайхан барилдаан олон гарсан бөгөөд а.з Э.Саранбаатар а.з Б.Эрдэнэбаяр нарын барилдаан үзэгчидийг уулга алдуулж байлаа.Аймгийн цолтонгуудын тэргүүн бөхийг “Ноён Уулын хишиг “ХХК-с мотоциклоор шагнаж урамшууллаа.

                                                                   Эх сурвалж: "Таван-Хан" дэвжээ

http://undesniibukh.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Судлаач Т.Доржсүрэн 2016-01-12 202.179.11.94

"Таван хан" дэмжээний нийт бөхчүүддээ амжилтыг ерөөе. 2016 оны их баяр наадмаар аймаг, улсын цолонд хүрэх сайхан залуучууд их байгаа. хурц арслан Н.Жаргалбаяр, арслан Дэлгэрсайхан, Уугандаваа, Баярбаатар нар маань улсын цолонд хүрэх болтугай. Энхжаргал, Саранбаатар, Эрдэнэбаяр нар маань аймгийн арслан болох болтугай гэж ерөөе. Өсөх-Ирээдүй, Одгэрэл нар маань заан болоорой гэж ерөөе. Сэлэнгэ нутгийн хүчтэнүүдэд 2016 он ивээлээ хайрлах болтугай, таван хан, Ноён уулс түшиж явах болтугай.

Судлаач Т.Доржсүрэн 2016-01-12 202.179.11.94

Сэлэнгийн бөхчүүддээ амжилт хүсье. 2016 оны улсын наадмаар шинэ цолон хүрээсэй гэж залуу бөхчүүддээ ерөөе. Улсын цолонд ойрхон аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, арслан Дэлгэрсайхан, Уугандаваа, Баярбаатар нарын сайн бөхчүүд байгаа болохоор аз ивээх болтугай. Заан гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж яваа Саранбаатар, Эрдэнэбаяр хоёртоо арслан болохын ерөөл өргөе. таван хан" дэвжээнээс олон цолтон төрөх болтугай.