Дэгээнд орсон эксүүд моданд орж эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Дэгээнд орсон эксүүд моданд орж эхлэв

Төрийн тансаглалыг багасгаж, төвсийн мөнгийг хэмнэх зорилгоор хууль тогтоогчдын гаргасан нэг том шийдвэр бол дэд сайдуудыг цомхотгох тухай байлаа.  Шинэ оны эхнээс дэд сайдууд үүрэгт ажлаа өгсөн ч төсвийн бялуунаас хүртэх хувьтайгаа үлджээ. Учир юу вэ гэвэл эксүүд маань сохорсон биш завшив гэгчээр төрийн албаны хэрэндээ л өндөр гэгдэх албан тушаалуудад томилогдсон байна шүү. Жишээлбэл: Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх, Сангийн дэд сайд С.Пүрэв Гааль, татварын ерөнхий газрын дарга, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр тус тус томилогдсон байна.

Т.НОМИН

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж