Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглоно | News.MN

Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглоно

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглоно

Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг тоноглоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор иргэдэд НӨАТ-ын 20 хувийн буцаалт болон кассын машинаас хэвлэх сугалааны баримтыг бүртгэх системийн шийдлийг боловсруулж, серверүүдийг Үндэсний Дата төвд байршуулаад байна. Гэвч кассын машин худалдан авч, бэлэн байдлаа хангаагүй аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт хэвлэх системд хандаж, иргэдэд олгох сугалааны баримтыг хэвлэж байгаа нь системийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Мөн байгууллага хооронд хийгдсэн гүйлгээг НӨАТУС-д нэгтгэхээс гадна системийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг ханган ажиллах шаардлага тулгарчээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

bbr 2016-01-12 203.91.119.122

хэвийн ажиллагааг ханган ажиллах

РАВДАН 2016-01-12 202.70.46.209

ИЙМ ЗАРДЛАА Ч ТООЦООЛООГҮЙ БАЙЖ ХУУЛЬ БАТЛААД Л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж