Шинэ болон хуучин тосонд шарсан хуушуурыг хэрхэн таних вэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.11-нд нийтлэгдсэн

Шинэ болон хуучин тосонд шарсан хуушуурыг хэрхэн таних вэ?

Шинэ болон хуучин тосонд шарсан хуушуурыг хэрхэн таних вэ?

Баярын өдрүүдэд хоол, хүнс, архины хордлого авсан хүмүүсийн дуудлага ихэсч, түргэн тусламжийн тасгийн 70 орчим хувийг энэ төрлийн дуудлага эзэлдэг байна. Иргэд баярын өдрүүдэд ихэвчлэн ямар төрлийн бүтээгдэхүүнээс хорддог, хордлогын үед ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг гаргажээ.

-Хуушуур худалдан авахдаа тухайн хуушуурын болон бусад бэлэн хоол үйлдвэрлэсэн борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэврээ сахиж малгай, бээлий өмссөн байдлыг ажиглан худалдан авах эсэхээ шийдээрэй

-Та аль болох шинэ тосонд чанасан, шинэ халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав баглаа боодолд хийлгэн аваарай.

Шинэ тосонд чанасан хуушуурны өнгө цайвар шаргал байхад хуучин тосонд чанасан тохиолдолд илүү бараан болсон байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн задрал явагдаж, улмаар хавдар үүсгэх аюултай бодис үүссэн байдгийг судлаачид нотолсон байна.

-Худалдан авсан хуушуур болон түргэн муудах бусад хоол хүнсийг халуунд удаан хадгалж болохгүй. Иймд худалдан авсан даруйдаа хэрэглээрэй.

Өвчин үүсгэгч бичил биетнүүд хоол хүнсний зүйл дээр маш хурдан хугацаанд өсч үрждэг. Ялангуяа дулааны улиралд илүү эрчимтэй үрждэг байна.

-Ил задгай зарж борлуулж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзах, ялангуяа чанасан өндөг авч идэхгүй байх хэрэгтэй. Учир нь өндгөнд өвчин үүсгэгч бичил биетэн маш хурдан үрждэг.

Баяр наадмын өдрүүдээр хүмүүс хэт их өөх, тостой хоол идэж түүнээсээ хордсон, удаан хадгалах зориулалтгүй салат,өндөг, хиамыг олон хоног хадгалж байгаад идэж хордох  нь түгээмэл байдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй. Мөн өөх тостой хоолны хамт архийг хамт хэрэглэснээс үүдэн архины хордлого болох гол шалтгаан болдог байна. Өөх, тостой хоолны араас архи уух нь нойр булчирхайн хурц үрэвсэл үүсгэх эрсдэлтэй тул архийг өөх тос багатай хөнгөн төрлийн зууш, салатаар даруулж уувал сайн гэнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж