Ирвэс хамгаалагчийг нэхэн шагналаа

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Ирвэс хамгаалагчийг нэхэн шагналаа

Ирвэс хамгаалах санд биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсанд "Helen Freeman Awards 2015" шагналыг олгохоор болжээ. Өнөөдөр түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хүмүүсийнх нь хамтаар талийгчийн аавд шагналыг нь гардууллаа.  Энэ шагналыг дэлхийн ирвэс судлаачдын шилдгүүдэд олгодог юм байна.

Ирвэсийг автомат камераар тоолох, тэдний амьдрал ахуй, идэш тэжээлийн судалгаанд талийгаач маш их хувь нэмэр оруулсан. Өөрийн сонгосон мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулсан нэгэн байсан хэмээн түүний ойр дотныхон нь өнөөдөр дурслаа. Мөн энэ үеэр олон улсын байгууллагын төлөөлөгч Чарудат Мишра “Олон улсын байгаль хамгаалагчдын нийгэмлэгийн 29 судлаач эрдэмтэд, талийгчийн үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь тодорхойлж, Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэргийг залгуулахыг хүсэлтийг манай улсын эрх баригчдад тавьж, гарын үсэг бүхий захидлыг ч илгээсэн” хэмээн онцоллоо.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж